“Мөргөлдөөн” киног Монгол улсад анх удаа олон нийтэд үзүүлнэ

Print

Монголын Урлагийн зөвлөлөөс анх удаа технологийн дэвшилд тулгуурласан “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг энэ сарын 9-нөөс долдугаар сарын 9-ний өдрүүдэд зохион байгуулж байгаа билээ. Уг наамдын хүрээнд орчин үеийн виртуал киноны төлөөлөл болох “Мөргөлдөөн” киног Монгол улсад анх удаа олон нийтэд толилуулах гэж байна.

Австралийн кино найруулагч Леннэт Валворт, продюсер Никол Ньюхам нар өнөөдөр Монголд ирж,“Мөргөлдөөн” виртуал киногоо хэрхэн бүтээсэн, шинэ медиа технологи уламжлалт кино бүтээх арга барилыг хэрхэн өөрчилж байгаа тухай сургалтыг явуулах юм.

Энэхүү кинонд үзэгчид Австрали улсын баруун хэсгийн цөлд амьдардаг уугуул иргэн Нийри Морган ба Марту овгийн нутгаар виртуал аялал хийх бөгөөд Нийригийн ертөнцийг харах уламжлалт үзэл, барууны технологийн өндөр хөгжилтэй зөрчилдөн мөргөлдөж буйг үзэх болно. Энэхүү мөргөлдөөн нь дэлхий ертөнцийг хайрлан хамгаалах уугуул иргэдийн санаанаас ирээдүй хойч үе суралцах хэрэгтэйг илтгэдэг тухай өгүүлнэ.

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …