“Чингис хаан” гран-прид 13 орны жүдоч өрсөлдөнө

жудо

Жүдо бөхийн “Чингис хаан” гранпри тэмцээн долдугаар сарын 1-3-ны өдрүүдэд Буянт-Ухаа спортын ордонд болох гэж байна. Тус тэмцээнийг Олон улсын жүдо бөхийн холбоо, Монголын жүдо бөхийн холбоо, Монгол Улсын Эрүүл мэнд, спортын яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран зохион байгуулж байгаа юм. Энэ удаагийн тэмцээнд Азарбайжан, Хорват, Куба, Чех, БНХАУ, БНСУ, Япон, ОХУ, Словани, Люксембург, Казахстан, Киргизстан, Монгол зэрэг 13 орны эрэгтэй 69, эмэгтэй 65, нийт 134 жүдоч өрсөлдөнө. Тэмцээнийг зохион байгуулагч орны давуу эрхийн дагуу манай улсаас эрэгтэй, эмэгтэй нийт 56 тамирчин оролцох бол БНХАУ 23, ОХУ 14, Азарбайжан 9, Япон 7, БНСУ-аас 6 тамирчин ирсэн нь хамгийн олон бүрэлдэхүүнтэй оролцож байна.

Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр 14.00 цагаас сугалаа болох юм. Энэхүү сугалааны үйл явцыг IJF International Judo Federation фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан үзүүлнэ.

Тэмцээний хэсгийн барилдаан 13 цагаас эхлэх бөгөөд медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанууд 17.00 цагаас явагдана. Харин нээлтийн ажиллагаа бямба гаригийн 16.00 цагаас болно.

ХУВААРЬ: \Буянт-Ухаа спортын ордон\

VII.01- Баасан 

  • Эрэгтэй 60, 66, эмэгтэй 48, 52, 57 кг

VII.02 – Бямба

  • Эрэгтэй 73, 81, эмэгтэй 63, 70 кг
  • 16.00 цагаас нээлтийн ажиллагаа

VII.03 – Ням

  • Эрэгтэй 90, -100, +100, эмэгтэй 78, +78 кг

Тэмцээний талаарх мэдээллийг https://www.judobase.org-с аваарай.

13558906_10154272620563536_1739413606639664232_o_700

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …