Редакторуудын уулзалт энэ сарын 7-9 хооронд зохион байгуулагдана

Untitled миаё

АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг угтсан арга хэмжээний нэг “Редакторуудын дугуй ширээний уулзалт” энэ сарын 7-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо “Туушин” зочид буудалд болох гэж байна. Энэ удаагийн редакторуудын уулзалт “Ази, Европын цахим харилцаа” сэдвээр өрнөх аж.

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид

“Редакторуудын уулзалт бол зохион байгуулж буй орныг аль өнцгөөс нь дэлхий нийтэд мэдээлэх вэ гэдгийг гаргах томоохон ач холбогдолтой хурал” хэмээн онцоллоо.

Энэ удаагийн уулзалтад Ази, Европын нийтдээ 20 гаруй орны 30 орчим хэвлэл мэдээллийн дарга, редакторууд оролцохоор нэрээ өгчээ. Хэвлэл, мэдээллийн хэрэгслийн редактороос дээш албан тушаалтай хүмүүс улс бүрээ төлөөлж, дугуй ширээний ард сууж, хэлэлцэх юм байна. Харин Монгол Улсыг төлөөлж МҮОНТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь дугуй ширээний ард суух талаар өнөөдөр мэдээллээ.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

“Хүрээ цам-Даншиг наадам”-д худалдаа, үйлчилгээ эрхлэх иргэн, хуулийн этгээдийг зургаадугаар сарын 23-ны 13:00 цаг хүртэл бүртгэнэ

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026” зургаадугаар сарын 27-28-ны өдрүүдэд Хүй долоон …