Хичээлийн 2-р байр
Нийслэл хотод өдрөөс өдөрт өндөр байшин баригдаж, өнгө төрхөө шинэчилж байна. Жишээлбэл хотын төвд орших “Шангрила”, “Сэлмэн” барилга гээд өнгө төрх нэмсэн барилгуудыг дурдаж болно. Харин Монгол улсад хамгийн өндөр байшинд хичээллэдэг ямар сургууль байна вэ гэж хэн нэгэн асууж болох юм. Хүмүүс багшийн дээд, МУИС, ШУТИС гээд танил дундаа ам уралдуулж таарна. Харин МУИС-тай хаяа дэрлэх “Этүгэн” их сургуулийн хичээлийн 2-р байр арван таван давхар юм.
1дүгээр байр
Хотын А зэрэглэлийн бүсэд байрлах тус сургуулийн дээд давхруудаас харахад хотын төвийн бүх зүйл харагдана. Тухайлбал: Чингисийн талбай, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн хорооллыг тэр чигт нь харж болно. “Этүгэн” их сургуулийн оюутнууд Улаанбаатар хотын дөрвөн зүг найман зовхисыг ширтэж хараагаа бэлчээдэг аж. Ахисан төвшинд магадлан итгэмжлэгдсэн төдийгүй Монгол улсын топ 10 сургуулийн тоонд багтсан “Этүгэн” нь өдгөө 4000 орчим оюутантай нүсэр том айл бөгөөд суралцагчид нь Чингисийн талбайн эргэн тойронд байрлах хичээлийн 3 байруудад хичээллэдэг аж. Аливаа хүнд ажиллах суралцах орчин гэдэг юу юунаас чухал хойно доо. Бас өөрсдийн амьдардаг газраа найз нөхөддөө хичээлийн 2-р байрнынхаа 15 давхраас зааж өгөх нь олонтаа.
3 дугаар байр
Эх сурвалж:Zaluu.com