МАН-ын мэргэжлийн Засгийн газарт хэн хэн ажиллах вэ

13563330_1086517801437169_2035001051_n-768x439

Иргэд сонголтоо хийж, Монгол ардын нам УИХ болоод Нийслэлд үнэмлэхүй ялалт байгууллаа. Тэгвэл ялалт байгуулж, олон болсон нам Засгийн газраа байгуулах учиртай. Энэ удаа сонгогчид хамтарсан Засгийн газрыг хүссэнгүй. Тиймээс ч МАН-д дангаараа Засгийн газар байгуулах хэмжээний итгэлийг хүлээлгэлээ. Тэгвэл МАН Засгийн газраа хэрхэн байгуулах вэ гэдгийг дараах байдлаар таамаглалаа.

Тухайлбал, МАН-ын дарга М.Энхболд УИХ-ын даргаар, У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар, С.Бямбацогтыг Шадар сайдаар, Ч.Хүрэлбаатар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар, Ц.Нямдорж Хууль зүйн сайдаар, Ж.Мөнхбат Байгаль орчин Аялал жуулчлалын сайдаар, Ж.Эрдэнэбат Сангийн сайдаар, Б.Батзориг Хүнс хөдөө аж ахуйн сайдаар, Д.Даваасүрэн Зам тээврийн сайдаар, Б.Ганхуяг Хүн амын хөгжил нийгмийн хамгаалалын сайдаар, Ц.Гарамжав Аж үйлдвэрийн сайдаар, Н.Оюундарь Хөдөлмөрийн сайдаар томилогдох боломжтой.

Харин нэр дэвшээгүй ч намдаа карьер өндөр, мэдлэг боловсролтой, туршлагатай Ё.Отгонбаяр Боловсрол, Соёл шинжлэх ухааны сайдаар, Н.Хүрэлбаатар Эрүүл мэнд, спортын сайдаар, Д.Дашдоржийг Барилга хот байгуулалтын сайдаар ажиллах боломжтой харагдаж байна.

Харин УИХ-ын дарга З.Энхболдыг “өвдөг шороодуулсан” УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын дэд даргаар ажиллах туршлага, чадвартай нэгэн юм. Тэгвэл энд Уул уурхай салбарыг хэн авч явах вэ гэсэн асуудал гарч ирж байна.

Тэгвэл энэ салбарыг нийслэлийн МАН-ыг ялалтад хүргэхэд өндөр үүрэг гүйцэтгэсэн Д.Амарбаясгалан удирдаад явах чадвартай гэж харж, таамаглаж байна. Ж.Мөнхбат УИХ-ын гишүүн болсон учраас өчигдрөөс Д.Амарбаясгалан МАН-ын генсекийн үүргийг түр орлон гүйцэтгэж байгаа. Тэрээр энэ албан тушаалаа жинхлэх үү, аль эсвэл сайд болох уу гэсэн хоёр сонголттой нүүр туллаа. Д.Амарбаясгалангийн хувьд сайдын ранктай, мэдлэг, туршлага, чадвартай нэгэн. МАН-ын чадварлаг, шилдэг кадруудын нэг. Түүнийг уг нь хотын мээр болно гэж таамагладаг. Гэвч хотын асуудал түүнд үнэхээр багадахаар. Тиймээс МАН-ын генсек болж жинхлэхгүй гэвэл уул уурхайн салбарыг удирдах нэг боломж түүнд байна. МАН-ын сайд нарыг дээрх байдлаар таамаглаж байгаа юм. Ихэнх нь энэ салбартаа мэргэшсэн өмнө нь ажиллаж байсан туршлагатай, чадвартай хүмүүс.

Б.Ганхуягийн хувьд өнгөрөгч хугацаанд МАН-ынхаа төлөө хийж хэрэгжүүлсэн олон ажил нь, мөн нийгмийн төлөө зохион байгуулж байсан олон ажил нь Нийгмийн хамгааллын салбарыг удирдах явах чадвартай хүн гэдгийг нь баталж байна. Ц.Гарамжавын хувьд өөрөө үйлдвэрийн салбараас улс төрд орж ирсэн МАН-ын шилдэг эмэгтэйчүүдийн нэг. Салбарынхаа зовлонг мэддэг хүн л удирдаад явах боломжтой. Ер нь МАН-ын мөрийн хөтөлбөрт мэргэжлийн Засгийн газрыг байгуулна гэж тусгасан байгаа. Дээрх таамаг ёсоор жинхэнэ мэргэжлийн Засгийн газар байгуулагдаж байна. Гэхд энэ зөвхөн таамаг гэдгийг хэлмээр байна.

Амар

Эх сурвалж:Duulian.mn

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …