Дуучин Жастин Бибер “Purpose” аялан тоглолтынхоо хүрээнд өчигдөр Флорида мужид тоглолтоо хийсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Уг тоглолтын үеэр дуучин залуу ухаан алдаж унаж, тоглолт 20 орчим зогссон байна. Бибер “Sorry” дуугаа дуулах үеэрээ гэнэт ухаан алдан унажээ. Түүний менежер Уучлаарай залуусаа Бибер тун удахгүй тайзан дээр гарч ирэх болно” гэж хэлжээ.
Хэсэг хугацааны дараа дуучин залуу тайзан дээр гарч ирээд “Үнэхээр хөгжилтэй зүйл боллоо. Надад бага зэрэг амралт хэрэг болсон бололтой. Намайг уучлаарай” гэж хэлжээ.
тэр тоглолтын дараа твиттертээ Намайг үнэхээр уучлаарай найзуудаа. Дахин алдаа гаргахгүй ээ” гэж хэлжээ.
Бибер өнгөрөгч долоо хоногт сагсанбөмбөг тоглож байхдаа шагайгаа гэмтээсэн юм.