Ж.Батзандан:МАН-ынхан дөрвөн жил хулгайчтай тэмцэнэ гэж ярьсан, хулгайчтайгаа тэмцээрэй

maxresdefault (1)

УИХ-ын анхдугаар чуулган  өнөөдөр нээлтээ хийж байна.  Анхдугаар чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж удирдаж байна.  Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн мэдээлэл хийсний дараа гишүүд СЕХ-ноос асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: “Хар машиныг луйвар хийсэн гэж бодохгүй байгаа. Хар машиныг шатаая гэж гудамжинд жагсаж явсан хүмүүс хар машины ачаар орж ирсэнд баяр хүргье. Хар машиныг үзэн яддаг хүмүүс дахиж хар машиныг битгий шатаагаарай. Сонгуультай холбоотой хэд, хэдэн маргаан байгаа.

Үүнд СЕХ анхаарлаа хандуулаарай. Эрх баригч болж байгаа МАН-ынхан дөрвөн жил хулгайчтай тэмцэнэ гэж ярьсан, хулгайчтайгаа тэмцээрэй, сүүлийн дөрвөн сар оффшортой тэмцэнэ гэсэн, оффшортойгоо тэмцээрэй” гэж тэрээр хэллээ.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Эвдэрсэн савлуур, зэвэрсэн гулсуур: Хүүхдүүд эрсдэл дунд тоглож байна

Хүүхдийн инээд хөөрөөр дүүрэн байх учиртай тоглоомын талбай зарим газарт аюулгүй байдлын шаардлага хангахгүй, осол …