Ард түмний сонголтоор байгуулагдсан 7 дох удаагийн УИХ өнөөдөр анхдугаар чуулганаа хуралдуулж, УИХ-ын шинэ гишүүд тангараг өргөж, УИХ-ын даргаа томиллоо.
Өнгөрсөн 4 жилд цөөнх байсан МАН энэ удаагийн сонгуулиар үнэмлэхүй олонхи болж 65 суудал авсан тул удахгүй Засгийн газраа байгуулж, улс орныг удирдан жолоодоно.
Бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэсэн УИХ-аас ойрын өдрүүдэд шинэ Засгийн газрын сайд нар томилогдоно. МАН сөрөг хүчин байхдаа “давхар дээл”-ийг эсэргүүцдэг байсан бол өдгөө тэд эрх мэдэлд хүрсэн хойно “давхар дээлтэй”-гээр Засгийн газрыг байгуулах эсэх нь удахгүй тодорхой болно. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар шинээр байгуулагдах засгийн 50 орчим хувь нь давхар дээлтэй байхаар төлөвлөгдөж байгаа бололтой.
МАН-аас Мэргэжлийн засгийн газар байгуулахаар мөрийн хөтөлбөртөө тусгасаны дагуу салбар бүрээ мэддэг мэрэжлийн хүмүүсээр сайд нараа бүрдүүлэх зорилго тавьж байгаа.
Ямарч засгийн газар байгуулагдсан бай Хууль зүйн салбарын бодлогод болгоомжтой хандаасай гэж олон нийт эрх баригчидад захиж хэлж байна. Сүүлийн хэдэн жил энэ салбарыг удирдсан сайд нар нь салбарын бодлогыг нь дур сэдэн өөрчилж, халаа солиог хавтгайруулж, иргэд олон нийтийн дунд хууль эрх зүйн салбар, цагдаа шүүхийн байгууллагад итгэл алдрах хэмжээнд хүргэснийг МАН мартах учиргүй.
Зарим эх сурвалжийн хэлж байгаагаар МАН-аас Хууль зүйн сайдад Ц.Мөнх-Оргилыг томилох тухай яриа гарсан байна. Хэрвээ энэ үнэн бол МАН эхнээсээ иргэдийн итгэлийг хөсөрдүүлж эхлэлээ гэж үэзэхэд хүргэж байна.
Учир нь Ц.Мөнх-Оргилын хувьд 2008 оны 7 сарын 1-ны хэргийг үед Хууль зүйн сайдаар ажиллаж байсан нэгэн. Түүнийг Хууль зүйн сайд болох сургаар өмнө нь авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдон албан тушаалаасаа огцорч байсан, тэтгэвэрт гарах дөхсөн, Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн оноож хэлсэнчлэн “Хөрөнгөлөг хурандаа” нар эргэж цагдаагийн байгууллагын удирдах бүрэлдэхүүнд орохоор “санаархаж” байгаа сурагтай. Иймээс МАН-ын Удирдах зөвлөлийн хувьд Ц.Мөнх-Оргилыг Хууль зүйн сайдаар томилуулах нь яавч зөв зүйтэй алхам биш гэж ажиглагчид дүгнэж байна.
Хууль зүйн салбарыг болон Цагдаагийн байгууллагыг зөв зүйтэй удирдан ажиллах мэргэжлийн залуу боловсон хүчин МАН-д байгаа гэдэгт эргэлзэх хэрэг юун.
Ц.Мөнх