Усаар төрөл бүрийн эмчилгээ хийж болдог. Үүнд:
Нуруу нугасанд
Булчин чангарах нь нурууны өвчний гол шинж билээ. Тэгвэл та алчуур халуун усанд норгоод татаад булчин дээрээ жин маягаар тавьж болно.
Нойргүйдэхэд
Энэ үед та ваннаа усаар дүүргээд түүндээ тайвшууруулах үйлчилгээтэй усны хөөс хийж хэдэн минут хэвтсэний дараа унтахаар оролдоод үз. Үүнээс сайн арга гэвэл оронд орохынхоо өмнө хөлөө хүйтэн усанд 30 сек орчим дүрэх.
Цусны эргэлтэнд
Та даралтын өөрчлөлттэй бол эмнээс өмнө сарын турш усаар хийх эмчилгээг сонгоод үзээрэй. Гэхдээ зүгээр нэг ус биш рашаан байвал үр дүн эрс сайжирна. Даралт багасах үед хүйтэн усыг балга төдий уувал үр дүн нь эрс сайжирна.
Даралт багасгах үед хүйтэн усыг балга төдий уувал үр дүнтэй. Даралт ихсэх үед гидрокарбонат агуулсан ус уувал цусны даралт буурдаг.
Биеийн эсэргүүцэлд
Ус нь биеийн өөрөө өөрийгөө эмчлэх ажиллагааг дэмжиж байдаг. Тиймээс түүнийг уух болон гаднаас хэрэглэх нь ямар чөвчний эмчилгээний үеп биеийн эсэргүүцлийг сайжруулж байдаг.
Үе мөчинд
Хоёр долоо хоногийн турш хагас цаг тутамд хэдэн балга халуун бүлээн ус ууж байх нь биеийг цэвэршүүлж, үе мөчний өвчинг багасгадаг.
Хоол боловсруулахад
Та ямар ч хоол идэж байсан ч хагас аяга бүлээн ус ууж байвал хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа сайжирч ирдэг .