Чингисийн талбайд шөнийн парад болно

1467772727_13580419_1697746453820433_7174116586731243313_o

“Монгол Улсын далбаа”-ны өдрийг жил бүрийн долдугаар сарын 10-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ өдөр цэргийн ёслолын жагсаал ёслол төгөлдөр болдог уламжлалтай. Зэвсэгт хүчин, цагдаа, хилийн цэрэг, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2000 гаруй цэргийн алба хаагчид ёслолын жагсаалд оролцохоор бэлтгэлээ чамбайруулсаар байна. Тэгвэл нэгдсэн бэлтгэл буюу шөнийн парадыг энэ сарын 7, 9-ний өдрүүдэд Чингисийн талбайд үүрээр хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Монголчууд бид улсын сүр цэрэгтээ, цэргийн сүр жагсаалдаа хэмээн туурга тусгаар төр улсынхаа ариун гал голомтыг сахин хамгаалагч цэргээ хүндлэн дээдэлдэг. Хүннүгийн үеэс улбаатай Монгол цэрэг, үеийн үед ард түмнийхээ мөнхийн язгуур эрх ашгийн төлөө цусаа асгаруулж, хөлсөө дуслуулж, алтан амиа золиослосон тэмцлийн үр дүнд монголчууд гал голомтоо манаж, туурга тусгаар улсаа хадгалж иржээ.
1467772787_13585117_1697746380487107_5672163615291798004_o
Батлан хамгаалах яам

Санал болгох мэдээ

“Тусгай замын автобус /BRT/” төслийн нарийвчилсан ажлын зураг болон үйл ажиллагааны төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээний тендерийг зарлалаа

“Тусгай замын автобус (BRT)” төсөл нь тусгай замаар автобус зорчих нийтийн тээврийн дэвшилтэт систем юм. …