ЦЕГ: Өнөөдрөөс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж эхэллээ

61263

Наадам болон АСЕМ-ын үеэр цагдаагийн байгууллагынхан хэрхэн ажиллах талаар ЦЕГ-аас танилцууллаа.  Өнөөдрөөс эхлэн хууль хүчний байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж эхэлсэн байна.  Хамгаалалтын үйл ажиллагаанд сайн дурын хүмүүсийг ч татаж оролцуулж байгаа бөгөөд Улаанбаатар хотын өнцөг буланд буй камерийг ашиглах гэнэ. Баяр наадмын үеэр автомашины долоон төрлийн тусгай зөвшөөрөл олгох юм байна. Цагдаагийн байгууллагаас нөөц зогсоолуудыг шийдэж өгсөн бөгөөд баярын өдрүүдэд нийтийн тээврийн хэрэгслүүд иргэдэд үнэгүй үйлчлэх аж. Долдугаар сарын 11-ний өдөр Төрийн есөн хөлт цагаан тугийг Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залахад замын хөдөлгөөнийг нэг чигийн хөдөлгөөнд оруулах гэнэ. Мөн Railbus үнэгүй тээвэрлэлт хийх юм байна.

E.toim.mn

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …