Өнөөдөр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн анхдугаар чуулган боллоо. Тус чуулганаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид Сундуйн Батболдыг нэр дэвшүүлсэн бөгөөд төлөөлөгчид олонхийн саналаар дэмжлээ. НИТХ-аас гаргасан тус шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн барьж, албан ёсоор түүний бүрэн эрхийг баталгаажуулах юм.
Мөн тус хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын даргад нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйг нэр дэвшүүлсэн бөгөөд олонхийн саналаар сонгогдлоо.
Одоо та бүхэнд НИТХ-ын төлөөлөгчид үнэмлэх энгэрийн тэмдэгээ гардаж авч байгаа зарим төлөөлөгчдийн фото зургаа хүргэе.
Г.Нараа