Энэ удаагийн УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулснаар яамдуудыг өөрийн бодлогоор урагшлуулж, ард иргэдийнхээ амьдралын төлөө ажиллуулах боломж бүрдсэн юм.
Олон нийтийн зүгээс энэ удаад МАН-аас цоо шинэ атлаа мэргэжлийн Засгийн газрыг хүсч буй. МАН ч ингэж амалсан, улстөрчид ч үүнийг нь сануулсаар байна.
Тэгвэл МАН-аас энэ удаад яамдын сайд нарт нэлээд боломжийн, нэр цэвэр, боловсрол өндөртэй, хамгийн гол нь хийж бүтээе гэсэн чинь хүсэл эрмэлзэл дүүрэн шинэ хүмүүсийг гол төлөв нэр дэвшүүлжээ. Тэдгээрээс БСШУЯ-ны сайдад Ц.Цогзолмаагийн нэрийг дэвшүүлсэн нь үнэхээр нүдээ олсон харагдана.
Харин түүнтэй хамт Боловсролын сайдад нэр нь яригдаж буй Ё.Отгонбаярын хувьд өмнө нь Боловсролын сайдаар ажиллаж байсан, ажлын ерөнхий төлөвлөгөө нь ил, алдаж байсан, онож ч байсан тийм нэгэн хүн. Харин энэ удаад алдах эрх байхгүй, зөвхөн амжилт, чанар ярих учиртай мэргэжлийн Засгийн газарт Ц.Цогзолмаа шиг багш мэргэжилтэй, хүүхэд багачуудтай ажиллаж байсан, багш нараа мэддэг, сурагч нараа ойлгодог, Боловсролын салбарын алдаа дутагдлуудыг мэдэрчихсэн ийм нэгэн мэргэжилтэн эмэгтэй хэрэгтэй.
Дээрээс нь эмэгтэйчүүдтэй ажиллаж байсан, нийгмийн идэвхтэй, хариуцлагатай, боловсролтой ухаалаг эмэгтэй хүнийг нийгмийн үнэт баялаг хэмээн хардаг ийм нэгэн эмэгтэй хүний ухаан Боловсролын салбар, хамгийн их эмэгтэйчүүд ажилладаг энэ ертөнцөд ус агаар шиг дутагдаад байгааг манай багш нар хэлдэг.
Шийдлийн гэх өмнөх Засгийн газрын Боловсролын сайд Л.Гантөмөртэй Сүхбаатар, Багануур дүүргийн 62 дугаар тойрогт өрсөлдөж, Боловсролын сайдыг “өвдөг шороодуулсан” Боловсролын салбарыг дэндүү мэддэг Ц.Цогзолмааг Боловсролын сайдаар томилж түүнийг сонгогч иргэдийн Боловсролын сайдаас илүү Боловсролын салбараа мэддэг хүнд ойлгодог салбартаа хийж бүтээх боломжийг нь олгочихоосой гэсэн хүслийг нь эрх баригчид эрх биш анхаарч үзэх биз ээ.