Нийслэлийн засаг дарга С.Батболдод Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн талаар танилцууллаа

p1an1oi7sd1b1d8l1punl07r555

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн шинэ Засаг дарга С.Батболдод нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааны талаар танилцууллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “ Төрийн үйлчилгээг авахад иргэдэд хамгийн их дарамт учруулдаг зүйл бол дарга нарын хүнд суртал байдаг. Тийм учраас дарга нараас хамааралгүйгээр иргэд төрийн үйлчилгээг авдаг зарчим руу шилжиж, иргэддээ үйлчилдэг байя гэж шийдэж нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийг гурван газар байгуулсан. Одоо бол иргэд төрийн үйлчилгээг ямар ч дарга нарын гар харалгүй, төвөггүй, бэрхшээлгүй супермаркетаас бараа авч байгаа шиг л авдаг болсон. Ингэснээр бид дарга нарын хүнд суртлыг арилгах тогтолцоог бий болгож чадсан юм” гэлээ.

p1an1ogkju1bkp1ps7llf1ljimbg3

Иргэдэд төрийн үйлчилгээг “Хурдан, Тэгш, Нээлттэй” үзүүлэх зорилгоор Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарын үйл ажиллагааг 2016 оны 01 сарын 04-нөөс, “Мишээл” салбарын үйл ажиллагааг 2016 оны 04 сарын 18-наас, “Драгон” салбарын үйл ажиллагааг 2016 оны 04 сарын 23-наас эхлүүлсэн.

p1an1ohmrk12hm1v6q1facl1o14cq4

Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөс Засгийн газрын зарим яам, агентлагын 99 үйлчилгээ, нийслэлийн 27 байгууллагын 287, нийт 386 нэр төрлийн үйлчилгээг өдөр тутамд үзүүлж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …