Дээлтэй монгол наадам үндэсний хувцастай хүн бүрт нээлттэй

p1amuq62m91prv1i431ka5qhl1ou2

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын Арга хэмжээ хариуцсан мэргэжилтэн М.Болортуяагаас энэ сарын 10-нд болох “Дээлтэй монгол” наадмын бүртгэл, зохион байгуулалтын талаар тодрууллаа.
-Наадамд оролцох хүсэлтэй иргэдийг хаана хэрхэн бүртгэж байна вэ?
-“Дээлтэй монгол” наадам нь нэг дүүргээс 600-1000 гаруй хүн оролцдог өргөн дэлгэр баяр. Наадамд оролцох хүсэлтэй хүн бүхэнд уг арга хэмжээ нээлттэй. Нийслэлийн иргэд тухайн өдөр Чингисийн талбай дээр байрлах бүртгэлийн асарт бичиг баримттайгаа ирж бүртгүүлэх боломжтой.
-Наадмын үеэр ямар сонирхолтой үзүүлбэр үзэж сонирхож болох вэ?
-Энэ жилийн наадмын гол онцлог нь дотоодын загварын шинэ брэндүүдийг хэрэглэгчдэд танилцуулна. Үүний дотор өдөр тутам өмсөж болохуйц үндэсний хэв маягтай залууст зориулсан коллекциудын загварын шоу тоглолтыг үзэх боломжтой. Түүнчлэн уламжлал ёсоор үндэсний хувцсаараа гангарсан иргэдийн баярын парад байх болно.
Оролцогчдод болон үзэгчдэд сонирхолтой байж болохуйц нэг арга хэмжээ бий. Энэ нь АСЕМ-ийн зочдод зориулсан улаан хивсэн дээгүүр алхаж, зургаа татуулах боломжтой гэдгийг хэлье.
-Наадам хэдээс хэдэн цагийн хооронд болно гэсэн үг вэ?
-Тус арга хэмжээ 7 дугаар сарын 10-ны өдрийн 16:00-20:00 цагийн хооронд болно.
-Оролцогчдыг ямар шагнал хүлээж байгаа вэ?
-Гурван номинацид шилдгүүдээ тодруулна. Үүнд, “Шилдэг зохион байгуулалтай оролцсон дүүрэг”, “Шилдэг үндэсний хувцастай хос буюу гэр бүл”, “Шилдэг үндэсний хувцастай гадаад оролцогч”-ийг шалгаруулна. Номинаци тус бүрийг мөнгөн шагнал дагалдана. Шилдгээр шалгарсан оролцогчдод аялал жуулчлалын компаниудын эрхийн бичгийг бэлэг болгон гардуулна.
ulaanbaatar.mn

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …