Наадмаар автомашины 8 төрлийн зөвшөөрөл олгоно

p1an3u2cf2qqb2ev1m6ecrnb9q7

Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр Замын цагдаагийн газар нь Орон нутгийн цагдаагийн газар, Хууль сахиулах их сургууль, ЦЕГ-ын Лицензын төвийн зэрэг алба хаагчдыг оролцуулаад 800 орчим алба хаагчын бүрэлдэхүүнтэй замын хөдөлгөөн зохицуулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж уртасгасан цагаар ажиллана.

Улсын их баяр наадмаар автомашины тусгай зөвшөөрөл “А”-400ш, “ДК”-100ш, “Ж”-100ш, “Г”-2000ш, “Шар-Ү”-300ш, Ногоон-Ү”-700ш, “Улаан-М”-1000ш, “Цэнхэр М”-3000ш  зөвшөөрлүүд олгогдоно.

Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг дахь авто зогсоолын талбайн хэмжээгээр тээврийн хэрэгслийн зөвшөөрлүүд олгогддог бөгөөд эрхэм хөдөлгөөнд оролцогч та бүхэн авсан зөвшөөрөл дээрх маршрутанд заагдсан зураглалын дагуу хөдөлгөөнд оролцож тээврийн хэрэгслээ зогсоолд байрлуулах ёстой.

Төв цэнгэлдэх хүрээлэнд:
“А” “ДК” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд байрлах шинээр баригдсан 6 давхар автомашины зогсоолд байрлана. Тус авто зогсоол нь 3,4,5,6 давхаруудад тээврийн хэрэгслийн зогсоолтой бөгөөд нийт 500  автомашин байрлуулах боломжтой.
“Г”, “Шар-Ү” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Нийслэлийн гудамж буюу Хурд хорооллын урд талд байрлах “СУРУГА МОНГОЛ” ХХК-ийн талбайд байрлах бөгөөд Г зөвшөөрөлтэй 1200 автомашин, “Шар-Ү” зогсоолд 300 автомашин зогсох боломжтой нийт 1500 автомашины зогсоолд байрлана.
“Ж” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл нь Гандийн гудамж буюу Төв цэнгэлдэх хүрээлэнгийн чанх хойно байрлах “Говийн Од” ХХК-ийн нийт 60 автомашины багтаамжтай зогсоолд  байрлана.

Хүй долоо худагт:
Хүй долоо худагт нийт 5700 автомашин байрлуулах бөгөөд үүнээс “Ж” зөвшөөрөлтэй автомашины зогсоол 100, “А” зөвшөөрөлтэй 100, “ДК” зөвшөөрөлтэй 100, Улаан “М” зөвшөөрөлтэй 1000, ногоон “Ү” зөвшөөрөлтэй 700, “Г”, ногоон “М” зөвшөөрөлтэй 3400 автомашин тус тус байрлуулах бүрэн боломжтой.
“Ж”, “А”, “ДК”, Улаан “М” зөвшөөрөлтэй автомашинууд Хүй долоо худаг явах замаар явж тэмдэг бүхий 2 дахь уулзвараар баруун гар тийш эргэж тус тусын тэмдэг, тэмдэглэл бүхий үйлчилгээний тойргийн баруун урд байрлах авто зогсоолд байрлуулна.

“Г”, цэнхэр “М”, ногоон “Ү” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэлүүд Хүй долоо худаг явах замаар явж тэмдэг бүхий эхний уулзвараар баруун гар тийш эргэж  тус тусын тэмдэг, тэмдэглэл бүхий үйлчилгээний тойргийн зүүн талд байрлах авто зогсоолд байрлуулна.

Жич: Улаан, цэнхэр өнгө бүхий “М”, ногоон “Ү” зөвшөөрлүүд нь зөвхөн Хүй долоо худагт,  “Шар-Ү” зөвшөөрөл зөвхөн Төв цэнгэлдэх хүрээлэнд үйлчлэх бөгөөд “Ж”, “ДК”, “А”, “Г” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгслүүд нь хүй долоо худаг болон төв цэнгэлдэх хүрээлэнд очих боломжтой.

Зөвшөөрөл аваагүй авто машинтай баярын өдрүүдэд оролцох бол Дүнжингарав, Мишээл экспо төвийн зогсоол дээр автомашинаа байрлуулан Төв цэнгэлдэх рүү үнэ төлбөргүй автобусаар зорчих боломжтой.

p1an3u2cf2vfnhaqrt1tl81fn86

p1an3u2cf213vr15vb1h3kl8p4315

p1an3u2cf2159o2cct0o1jmn1vip4

  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …