Бурхан багшийн их дүйчин өдөр тохиож байна

a3f99194b211d5c3big

Зуны сүүл сарын шинийн 04-нд тохиодог Бурхан багшийн номын хүрдийг эргүүлсэн дүйчэн өдөр өнөөдөр  гаригт тохиож байна.

Энэ өдөр Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд “Ном дор мөргөмү” эрдэм соёлын үйл ажиллагааг зохион байгуулна.

Үйл ажиллагаа өглөө 05.30-07.30 цагт МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Гунгаачойлин дацанд нэг өдрийн их хөлгөний тэтгэн ариусгахуйн сожон сахилыг МБШТөв Гандантэгчэнлин хийдийн гавж, цорж Ж.Отгонбаяр лам сүсэгтэн олонд хайрласнаар эхэлж 10.00-16.00 цагийн хооронд Монголын үндэсний төв номын сан “Үнэт ховор номын музей”-гээ олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ.

16.00 цагт лам хуваргууд Бурхан багшийн магтаал уншиж, Бурхан чухаг дээд гуравт мандал өргөнө.

16.30-16.40 цагт Өндөр гэгээний Монголчуудын эв нэгдэл, мандан бадралын тухайд зохиосон “Цагийг тохинуулах залбирал” номыг нийтээрээ уншина.

17.00-17.30 цагт “Бурхан багшийн товч намтар” сэдвээр дээдэс лам багш нар ном айлдана.

18.00-18.30 цагт Бурхан багшийн анхлан айлдсан “Хутагтын дөрвөн үнэн” сэдвээр дээдэс лам багш нар ном айлдана.

19.00-19.30 цагт Монгол түмний ялгамжаат шүтээн “Хутагт Алтангэрэл судрын тус эрдэм” сэдвээр дээдэс лам багш нар ном айлдана.

13:00-20:00 цагт “Маани Мигзэм” хөгжөөх, Хутагт Алтангэрэл судраас урин унших, дуугүй маани тоолох, сүсэгтэн олноор цэцгэн, усан тахил өргүүлэх зэрэг буян номын үйл ажиллагаа зохион байгуулагдана.

Монголын үндэсний төв номын сан дээр хэрэгжиж буй “Баринтаг” төслийг дэмжиж тус номын сангийн ном бүтээлд баринтаг өргөх хүсэлтэй хүмүүсийн баринтагийг Гандантэгчэнлин хийдийн Жанрайсигийн өмнөх талбайд хүлээн авна. Баринтагийг шууд худалдаж авч өргөж болох ба эсвэл гэрээсээ авчирч өргөх боломжтой.

Бурханы шашны номын үзэсгэлэн худалдаа гарна.

20:00 цагт сүсэгтэн олонтойгоо хамт Гандан хийдээ гороолж хураасан буянаа даян дэлхийн энх тайван, амар амгалангийн төлөө мөн эх болсон хамаг амьтны тусад зориулснаар Бурхан багшийн Номын хүрдийг эргүүлсэн дүйчэн өдрийн эрдэм соёлын үйл ажиллагаа өндөрлөнө.

Ерөнхий зохион байгуулагч:

МБШТөв Гандантэгчэнлин хийд, Жавзандамба Хутагт Төв, Таныг буянд даган баясъя төв, Буяны чуулган клуб

Лавлах утас: 88081261 98113045 89219089

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …