Тулгар төрийн 2225 жил, Их Монгол улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадам болоход дөрвөн хоног үлдлээ. Монгол түмэн зон олон маань түүхэн тэгш ой давхцсан төрийн их баяр наадмаа үзэх гэж сэтгэл догдолж, хоног тоолон хүлээж сууна. Монгол хүн болж төрсөндөө бахархаж, өнө эртний түүхийн эзэд гэрч гэдгээрээ омогшин наадах гэж байна. Эрийн гурван наадам энэ цагийн үүх түүх, нар аргамжсан гийнгоо, наадам эхлүүлсэн хүчтэй эртэй бөхчүүд, хүлэг морьдын уралдаан хүүхдийн гийнгоогоо сонсч, үзэх гэсэн наадамчид. Жил жилийн наадам өөр өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой болдог. Наадамчин олон маань төрийн их баяр наадмын хүндэтгэлийн тоглолтыг болон хаалтыг нь үзэх гэж Төв цэнгэлдэх рүү зүтгэж, зүглэдэг билээ. Хамгийн гоё нь хамгийн сайхан нь наадмын нээлт буюу хүндэтгэлийн тоглолт, наадмын хаалт байдаг. Энэ жилийн наадмын нээлт хаалтыг Монгол Улсын төрийн шагналт, УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар найруулахаар сонгогдсон билээ. Түүнээс үзэгчид их зүйлийг хүсэж хүлээж байгаа нь үнэн.
Үргэлжлэлийг эндээс үзнэ үү