Үндэсний их баяр наадмын урианхай сурын харваанд 175 харваач цэц мэргэнээ сорьжээ

p1an40mcisqu88aqdb3188ql2

Тулгар төрийн 2225, Их монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой Үндэсний их баяр наадам урианхай сурын харваагаар эхэлсэн. Урианхай сурын харваанд 175 харваач оролцон цэц мэргэнээ сорьсноос Алдар спорт хороо, Жем интернейшнл  ХХК-ийн харваач Ж.Энхбат 26 оноогоор түрүүлсэн байна. Үндэсний их баяр наадмын буриад сурын харваа өнөөдөр болно. Буриад сурын харваанд 220 харваач цэц мэргэнээ сорьж байгаа юм. Баяр наадмын хүүхдийн сурын харваа  маргааш болно. Хүүхдийн сурын харваанд 2-17 насны 110 гаруй хүүхэд оролцохоор бүртгүүлжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …