Ил задгай хог хаях, хүний эрүүл мэнд сөргөөр нөлөөлөх худалдаа, үйлчилгээ эрхлэхгүй байхыг анхааруулж байна

naadam20132_700

Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол улсын 810, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 105, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярыг угтан нийслэлийн төвийн зургаан дүүргийн тохижилт, үйлчилгээний байгууллагууд, “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”  Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт цэвэрлэгээ, ногоон байгууламжийн ажил хийж байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хариуцсан талбайн хуваарилалтыг хийж дүүргүүдэд ажлын ерөнхий зааварчилгаа өгсөн. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны бүрэлдэхүүн шуурхай удирдлагаар ханган ажиллана.

Худалдаа үйлчилгээ эрхлэгч нь тухайн харьяалах дүүргээсээ үйл ажиллагаа эрхлэх дугаар авч, зөвшөөрөгдсөн цэгт үйл ажиллагаа явуулахаас гадна эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдсан байна. Худалдаалах болон хоол үйлдвэрлэлд хэрэглэх хүнсний бүтээгдэхүүн нь чанар аюулгүй байдлын шаардлага хангасан тухай дүгнэлттэй, хадгалалтын хугацаа дуусаагүй , хаяг шошгын стандартын шаардлага хангасан байна. Мөн хүнсний бүтээгдэхүүнийг горимын дагуу зөв хадгалах, худалдаалах нөхцлийг бүрдүүлэх хөргөх  төхөөрөмж болон шаардлагатай бусад тоног төхөөрөмж, нэг удаагийн сав хэрэглэл, цаасан уут, торыг  хүрэлцэхүйц хэмжээтэй нөөцөлсөн байх юм.

Хоолны үйлчилгээ явуулах цэгт гар ариутгах санитол, нойтон болон амны салфеткийг хүрэлцэхүйц хэмжээгээр байлгана. Тухайн аж ахуйн нэгж нь орчныхоо цэвэрлэгээг бүрэн хариуцах ба асрын гадна талд хогийн сав заавал байршуулна.  Албан ёсны зөвшөөрөлгүй, гар дээрээс ил задгай худалдаа эрхлэх, согтууруулах ундаа, майонез, өндөг, крем, чанамал хиам буюу түүнийг оролцуулсан түргэн муудах бүтээгдэхүүнийг худалдаалах, халаасан хоолоор үйлчлэх, нөөшилсөн бүтээгдэхүүнийг задалж худалдах,удсан хоолыг дахин боловсруулж хэрэглэх, шорлог хуушуур зэрэг халуун боловсруулалт хийх бүтээгдэхүүнийг заагдсан байрлалаас өөр газарт зарах, дүүргийн зөвшөөрөл олгосон цэгээс бусад байршилд айрагны гэр болон сүүдрэвч байрлуулах, ил задгай хог хаях, хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх худалдаа, үйлчилгээ эрхлэхгүй байхыг нийт аж ахуйн нэгж, иргэдэд анхааруулж байна.

Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …