“Мал худалдаалах нэг цэг”-ийг байгуулжээ

10382881_1441238002811515_1976035475887291181_n_500x500

Улсын баяр наадам угтан аймаг, сумдын малын худалдаачдад зориулж Баянзүрх дүүргийн Засаг даргын  захирамжаар “Мал худалдаалах түр цэг” байгууллаа. Захирамжийн дагуу энэ сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл тус дүүргийн 11 дүгээр хорооны “Ургах наран” хорооллын зүүн хэсэгт мал худалдаалах цэгийг байгуулжээ. Харин зөвшөөрөгдсөн цэгээс бусад хэсэгт мал худалдаалах, аймаг, сумдын мал бүхий иргэдийг оруулахыг хоригложээ. Засаг даргаас өгсөн үүргийн дагуу байгуулагдсан “Мал худалдаалах цэг”-т одоогийн байдлаар Төв аймгийн Эрдэнэ сум, Сүхбаатар, Хэнтий, Увс, Архангай аймгийн 35 иргэн өдөрт 200-300 мал худалдаалж буй юм байна. Тус түр цэгт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт оршдог “Баяндэмбэрэл” ХХК-ийн Мал эмнэлэг, үржлийн нэгжийн эмч нар ажиллаж, худалдаалж байгаа малд халдварт өвчнөөс сэргийлэн үзлэг тандалт хийж, малын эрүүл мэндийн гарал үүслийн гэрчилгээ, баталгаажилтад хяналт тавин ажиллаж байгаа аж.

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …