Ж.Эрдэнэбат:Монгол Улсынхаа нийгэм эдийн засгийн хөгжлийг хямралт байдлаас ангижруулахын төлөө бие сэтгэл, мэдлэг чадвар, хичээл зүтгэлээ бүрэн дайчлан ажиллана

DSC_1700

Монгол Улсын иргэдийн их итгэл, эрэлт хэрэгцээ, хүсэлт, хүлээлт дагуулсан, улс орон маань хямралт нөхцөл байдал нүүрлэсэн, хүндхэн энэ цаг үед, Ерөнхий сайдын албыг хаших болсноо гүнээ ухамсарлаж байна.

Ерөнхий сайдын албан үүргийг чин шударгаар хэрэгжүүлж, Монгол Улсын иргэн, айл өрх бүрт шууд тусахаар ашиг орлогыг нь нэмэгдүүлэх, Монгол Улсынхаа нийгэм эдийн засгийн хөгжлийг хямралт байдлаас ангижруулахын төлөө бие сэтгэл, мэдлэг чадвар, хичээл зүтгэлээ бүрэн дайчлан ажиллана гэдгээ илэрхийлье.

Шинээр байгуулагдаж буй Засгийн газрын бүрэн эрхийн хугацаандаа, хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа Монгол Ардын Намаас УИХ-ын 2016 оны сонгуульд дэвшүүлж, сонгогч олон түмний олонхийн дэмжлэгийг хүлээсэн мөрийн хөтөлбөрт, суурилах болно. УИХ-ын сонгуульд оролцсон бусад улс төрийн нам, эвслийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан тооцоо судалгаатай, бодитой хэрэгжихүйц зорилтуудыг манай Засгийн газар судалж анхааран харгалзах болно гэлээ.

DSC_1707 (1)

Мөн Монгол Улсын эдийн засаг санхүүгийн хүчин чадал, иргэн айл өрх бүрийн ашиг орлогыг нэмэгдүүлж хямралт өнөөгийн нөхцөл байдлыг гэтлэн давж, Засгийн газрынхаа хөтөлбөрийн зорилго зорилт, төлөвлөж тунгааж буй ажил арга хэмжээгээ, бодит үр дүнд хүргэхийн тулд, улс орны гадаад дотоод нөхцөл байдал, иргэд олон нийтийн санал, хүсэлт, төрийн үйл хэрэгт нэгэн цаг үед хамтран зүтгэх Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ, Засгийн газрын гишүүд, эрдэмтэд судлаачдынхаа хамтын зөв хандлага, мэргэн оюун ухаанд тулгуурлан ажиллана.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …