LPJ CONSULTING” Өмгөөлөл, хуулзүйн фирмын захирал, өмгөөлөгч Б.Минжүүрдорж манай хуулийн зөвлөгөө буланг цаашид хөтөлж явуулж байхаар боллоо. Энэ удаад банкны зээлийн гэрээтэй холбоотой МЭДЭЭЛЭЛ ЗӨВЛӨГӨӨГ уншигчиддаа хүргэж байна. Та банкнаас зээл авахыг хүсч байгаа дараах зөвлөгөөг анхаарна уу
Зээлийн гэрээ:
Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч/банк/ мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаатайгаар зээлдэгч/иргэн,хуулийн этгээд/-д шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасны дагуу түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ.
Зээлийн гэрээнд тусгагдах зүйлүүд:
- бичгээр байгуулна.
- талуудын оршин байгаа хаяг
- овог, эцгийн нэр, регистрийн дугаар
- хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээд
- зээлийн хэмжээ
- зээлийн хүү
- зээлийн нэмэгдүүлсэн хүү
- зээлийн зориулалт
- зээлийн хугацаа
- зээл эргэн төлөгдөх хуваарь
- зээлийн дансны дугаар
- зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангах арга
- гэрээний нөхцлийг өөрчлөх
- гэрээг цуцлах
Иргэнтэй байгуулах зээлийн гэрээнд анхаарах зүйл:
- иргэн эрх зүйн чадамжтай байх /18 насанд хүрсэн байх/
- иргэн нэртэй байна
- оршин суух хаягтай байна
- сэтгэхүйн хувьд эрүүл байна
- Гэрээнд гарын үсэг зурсан байна
Хуулийн этгээдтэй байгуулах зээлийн гэрээ:
- Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч хуульд заасан журмын дагуу татан буугдаж улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болдог./хуулийн этгээдийн гэрчилгээ/
- Хуулийн этгээд оноосон нэртэй байдаг. Хуулийн этгээдийн нэр нь түүний зохион байгуулалт, эрх зүйн хэлбэрийг тусгасан байна./ХХК, ХК, ЗБН, ББН/
- Хуулийн этгээд оршин байх хаягтай байна.
- Зээлийн гэрээнд компанийг төлөөлөх эрхийг олгосон шийдвэр тогтоол байна.
Хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл:
Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна.
Итгэмжлэл:
- Итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх
- Хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг зурсан байх
- Хуулийн этгээдийн эд хөрөнгө хүлээн авах, бусдад шилжүүлэх, захиран зарцуулах эрх олгосон итгэмжлэлд эрх баригчаас гадна нягтлан бодогч гарын үсэг зурсан байх
- Олгосон он , сар, өдрийг заах
- Хуульд заасан бол нотариатаар гэрчлүүлэх
- Итгэмжлэлийг тодорхой хугацаагаар олгох бол хугацааг заах
Компани:
- Эрх барих дээд байгууллага нь хувь нийлүүлэгчдийн хурал
- ХНХ-ын чөлөө цагт эрх барих дээд байгууллага ТУЗ байна.
- Компани дүрэмтэй байна
- Гүйцэтгэх удирдлага нь компаний дүрэм болон ТУЗ/ байхгүй бол ХНХ-тай/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компаний өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулна.
- Гүйцэтгэх удирдлага нь ТУЗ-өөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компаний нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна.
Зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулах/Барьцаа/:
- Барьцааны зүйл
- Барьцаалах зөвшөөрөл авах
- Хамтран өмчлөгчдийн зөвшөөрөл авах
- Барьцааны гэрээ
- Хөдлөх эд хөрөнгө барьцаалах
- Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах /ипотек/
Хөдлөх эд хөрөнгө барьцаалах:
- Барьцааны гэрээнд хөрөнгийг тодорхой тусгасан байх
- Талуудын аль нэг нь хүсвэл нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлнэ
Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах /ипотек/:
- Бичгээр байгуулна
- Барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээг бичих
- Үүргийг хангах хугацааг бичих
- Барьцааны зүйл байгаа газрыг бичих
- Барьцаа хөрөнгийн үнийг бичих
- Нотариатаар гэрчлүүлэх
- Улсын бүртгэлд бүртгүүлэх
Барьцааны зүйл нь зөвхөн тухайн барьцаалуулагчийн өмч байна:
Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүснэ.
Барьцааны зүйлийг худалдан борлуулах:
- Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон тохиолдолд барьцаалсан хөрөнгийг худалдан борлуулахыг шаардах эрхтэй.
- Хөдлөх эд хөрөнгийг худалдах болон худалдах үнийн тухай өмчлөгчид урьдчилан мэдэгдэх үүрэгтэй. Ийнхүү мэдэгдснээс хойш 14 хоногийн дотор барьцааны зүйлийг худалдаж болохгүй.
- Ипотекийн зүйлийг барьцаалагч, барьцаалуулагчийн зөвшөөрлөөр, шүүхийн бус журмаар, шүүхийн журмаар худалдан борлуулна.
Батлан даалтын гэрээ:
- Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадна гэж банкны өмнө баталж, гүйцэтгээгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ
- Батлан даагч гэрээнд заасан хэмжээгээр хариуцлага хүлээнэ.
- Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй бол банк энэ тухай батлан даагчид мэдэгдэнэ.
- Батлан даагч шаардсан бол банк түүнд үнэн зөв мэдээлээл өгөх үүрэгтэй
- Үнэн зөв мэдээлэл өгөөгүй бол батлан даагчийн эсрэг шаардлага гаргах эрхээ алдана
Зээлийн гэрээнд эдгээр зүйлүүдийг заавал тусгасан байх ёстой гэдгийг хаана хаана санаарай.
Утас: 99085971
96663825