Түрүүлсэн хээр азарга хасагдлаа

hiimori   Дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлэх “Монгол морь-3000” монголын үндэсний 3000 хурдан моридын уралдаанд Эрлийз хээр азарга түрүүлэн ирсэн ч хасагдаж улмаар энэ жил Улсын наадамд аман хүзүүдэж давхар уяагаар Монголын шигшмэл хурдан моридын “ ИХ ХУРД 6” уралдаанд айргийн гуравт хурдалсан Цэндийн Энхтайваны хонгор халзан морь түрүү мориор тодорлоо. Уг хүлгийг аймгийн алдарт уяач Түмэндэлгэрийн Ихбаяр уяж сойдог бөгөөд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Баатарын Буян-Оршихын унаган адуу.

Харин аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат МУТМУ Х.Бат-Эрдэнийн хүрэн соёолон хурдалсан бол Архангай аймгийн Ихтамир сумын харьяат Даваасамбуугийн Жаргалсайханы буурал гурваар баригджээ. Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат ААУяач Ц.Бямбасүрэнгийн хүрэн азарга дөрвөөр орсон бол энэ жил онцгой хурдан байгаа Ховд аймгийн Чандмань сумын харьяат Б.Ерөөлтийн халзан морь айргийн тавд тус тус хурдаллаа. Ерөөлтийн халзан морины хувьд энэ жил Улсын наадмаар гуравт ороод хэдхэн хоногийн дараа Монголын шигшмэл хурдан моридын “ ИХ ХУРД 6” уралдаанд аман хүзүүдсэн билээ

С.Болдгэрэл

tod.hiimori.mn

Санал болгох мэдээ

“Бөртэ чоно-2024” ёслолыг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Түвшин найруулна

Монголын спортын оны шилдгийг шалгаруулах “Бөртэ чоно-2024” тэргүүн дээд шагнал гардуулах ёслол Улсын драмын эрдмийн …