Байлдагчаас генерал хүртэл жагсаалаар алхаж байна

13537727_1699070303688048_4820389131697155285_n

“Монгол Улсын төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаалаар байлдагчаас генерал, сонсогчоос сургуулийн захирал, алба хаагчаас ангийн захирагч хүртэлх бүхий албан тушаалтнууд жигдрэн жагсч ард түмэндээ цэргийн сүр хүчийг гайхуулсаар иржээ. Энэ удаад ч мөн адил цэргийн бүхий алба хаагчид ёслолын жагсаалд оролцож байна. Тухайлбал, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүнийг командлан алхах бол Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын захирагч, бригадын генерал Л.Онцгойбаяр бригадын бие бүрэлдэхүүнээ командлан алхаж байна. Мөн БХИС-ийн сургалт эрхэлсэн дэд захирал, хурандаа Д.Баасандамба сургуулийнхаа сонсогч, ахлагч, офицеруудыг командлан алхах бол Зэвсэгт хүчний 350, 150, 084, 013 зэрэг Зэвсэгт хүчний анги байгууллагын удирдлагуудаас эхлээд ХХЕГ, ЦЕГ, ОБЕГ, ХСИС, ШШГЕГ-ын газар, хэлтсийн удирдлагууд командлан алхаж байна.

13592590_1699070447021367_6122373927165083432_n

Эх орноо батлан хамгаалах болоод улсын хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалах Зэвсэгт хүчин, хилийн цэргийнхэн, аюул ослоос авран хамгаалах онцгойгийнхон, амар тайван амьдралын төлөө ажиллах цагдаагийнхан гээд үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй байгууллагын алба хаагчид жигдрэн жагсч байна. Цэргийн ёслолын жагсаал 2016 оны долдугаар сарын 10-ны өдөр “Чингисийн талбай”-д ёслол төгөлдөр эхэлнэ.

13619934_1699071550354590_8978200610216621143_n

13592664_1699070467021365_5864439436955193621_n

 

Батлан хамгаалах яам

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …