Хар цагаан хэл амнаас өөрийгөө хамгаалах арга

1201601251453710464

Хараал жатга хийж бусдыг хорлодог хүмүүс байдаг.  Энэхүү хар зан үйлийн үндсэнд атаа жөтөө, занал хорсол байх нь олонтаа.
– Гэхдээ хараалаас ялгаатай боловч үүнээс дутахгүй үйлчлэл үзүүлдэг хар цагаан хэл ам гэж бий. Жишээ нь:
– Монголчууд эрт үеэс хар цагаан хэл амнаас эмээдэг байж. Хүнийг хэт магтах эсвэл газар дор ортол нь муулахын аль аль нь сайн биш аж.
– Магтах, хэт дөвийлгөж ярих нь хүний энергийн бүрхүүлийг гэмтээдэг байна.
– Муулуулах сайн гэдэг ч хэтэрхий муулах нь энергийн бүрхүүлийг харлуулахад нөлөөлдөг аж.
– Эвгүй, хүйтэн харцтай хүнээс болгоомжил.
– Ийм харцтай хүмүүс ихэвчлэн маш хүчтэй эрчим хүчтэй байдаг.
– Хэрэв ямар нэгэн зүйл дээр эс тохирон хэрэлдэж маргалдвал ийм хүний хэлсэн хар үг хүчирхэгжин биелэгдэх магадлалтай.
– Ийм хүнээс аль болох холуур явж элдэв харьцаанд орохгүй байвал зүгээр.
– Таныг зүгээр байсан ч гэсэн атаархал чулуудсан ганц харц л баллаж мэднэ шүү.
– Хар цагаан хэл ам хүрсэн байж болох шинж:
– Эвгүй харцтай хүнтэй тулгарсны дараа таны нойр хүрэхгүй байх, шалтгаангүй ядрах, бухимдах, зорьсон ажил бүтэхгүй болох зэргээр илэрч болно.

Хар хэл ам

Энэ нь байнга нүгэл хийдэг, муухай үйлд зорьдог, худал, хулгай, хэрүүл, ааш зангийн эвдрэл, садар самуун явдал, хүнд тусах олон түмний сэтгэл, хар хэл үг, шүүмжлэлийн нөлөө юм. Тэр нь хийморь сүлд доройтох, ажил үйлс нь хазгайтах, үл бүтэх, муу үйл нь илэрч ял зэмд унах зэргээр илэрнэ. Хар хэл амнаас хол явъя гэвэл саар муу үйлээс хол явахыг хичээх хэрэгтэй.

Цагаан хэл ам

Олноос гайхуулан онцгойрох тохиолдолд орчны хүмүүс атаархан шуугих, мөчөөрхөх, дөвийлгөн хөөргөх нь ихэдвэл цагаан хэл ам болдог ажээ. Хуучны хүмүүс үр хүүхдээ энэ мэтээс сэрэмжлэн гадны хүнд магтдаггүй, гадны хүн магтах юм бол илүү үзлээ гэж сэжиглэн цээрлэх заншил байх агаад улаан цагаан, хатуу ширүүн үг хараалаар хүүхдээ харааж цагаан хэл амыг нь тэнцүүлэх заншил байжээ. Учир нь цагаан хэл ам нь хараасаа илүү аюултай, амь нас гал голомтод халддаг тул ийн хараах нь ерөөл мэт өлзий болно гэж үздэг байсан байна. Мөн ямар нэгэн байдлаар хэл ам хүрсэн үед энгийн жижиг зүйлсээс эхлээд маш их хор хөнөөл дагуулах нь ч бий. Юуны өмнө таны нойр хүрэхгүй байх, шалтгаангүй ядрах, бухимдах, зорьсон ажил бүтэхгүй болох зэргээр илэрч болохыг анхаарах хэрэгтэй.

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …