Наадмаар цэнгэлдэхийн хажууд 600 машины зогсоол ажиллана

1467957022577f3f1e49d92

Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хажууд 600 машины зогсоол ажиллах юм байна.

Зогсоол байгуулах ажил өнгөрсөн зургаадугаар сарын 1-нээс эхллэсэн бөгөөд баяр наадмаас өмнө зургаан давхар зогсоолыг дуусгахаар Хурд группийнхэн ажиллаж эхэлсэн байна. Ингээд дотор 500, гадна 180 машины зогсоол баяр наадам гэхэд ашиглалтад оруулахаар болжээ.

1467957026577f3f22330d5

Орчин үеийн зургаан давхар зогсоолд ДК буюу дипломат зөвшөөрөл болон А зөвшөөрөлтэй машинууд байрлах боломжтой юм байна.

Наадмын үеэр зогсоолын зохион байгуулалт, дугаарлалт, цэвэрлэгээ, үйлчилгээний тал дээр онцгой анхаарч ажиллах бөгөөд хоёр лифт ажиллуулах юм байна.

Т.Гэрэл

zaluu.com

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй “Ногоон өртөө” төслийн 32 дахь …