Наадмын өнөөдрийн хөтөлбөр

DSC_2244

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой үндэсний их баяр наадмын өнөөдрийн /2016.07.12/ хөтөлбөр


ХҮЙ ДОЛООН ХУДАГТ

07:00-09:20 Соёолон насны морьдын уралдаан


ШАГАЙН АСАРТ

08:00 Шагайн харвааны  шигшээ харваа


СУРЫН ТАЛБАЙД

08:00-12:00 Үндэсний сурын хасаа харвааны  дунд өрөг


ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД

09:00-11:40 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа

10:00-11:00 Хүүхдийн барилдааны гурвын даваа


ХҮЙ ДОЛООН ХУДАГТ

10:30-12:30 Дааганы уралдаан


ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД

11:20-12:40 Хүүхдийн барилдааны дөрвийн даваа

11:50-13:30 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа


СУРЫН ТАЛБАЙД

12:00-13:40 Үндэсний сурын хасаа харвааны  адаг өрөг


ШАГАЙН АСАРТ   

12:30 Шагай харвааны  харваачдад шагнал гардуулах ёслол


СУРЫН ТАЛБАЙД

13:40-14:00 Үндэсний сурын түрүү тодруулах шилдэг 8 харваачийн харваа


ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД

14:30-15:50 Хүчит бөхийн барилдааны тавын даваа

15:20-16:00 Хүүхдийн барилдааны тавын даваа

15:50-16:00 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үндэсний сур, шагайн харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна. Улсын цолны болзол хангасан сурын харваачдад цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна

16:00-17:20 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа

16:40-17:10 Хүүхдийн барилдааны зургаагийн даваа

17:20-17:50 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, уяачдад шагнал гардуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна

17:50-18:50 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа

18:30-19:00 Хүүхдийн барилдааны долоогийн даваа

18:50-19:10 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Улсын начин”, “Улсын харцага” цолны болзол хангасан  бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна

19:10-20:00 Хүчит бөхийн барилдааны наймын даваа

20:00-20:10 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Улсын заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна

20:10-20:50 Хүчит бөхийн барилдааны есийн даваа

20:50-21:00 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 9 давсан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна

21:00-21:30 Хүчит бөхийн барилдааны арвын даваа

21:30-21:45 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд  түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна

21:45 Тулгар төрийн 2225, Их монгол улсын 810,  Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хаана.


ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭН, ТӨРИЙН ОРДОН

21:50 Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа, Монгол Улсын төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах  ёслол

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …