Учиртай гурван толгой дуурийн гол дуурийн жүжигчдэд шагнал гардууллаа

p1anaqn8ktud81jsptrhudgghg1

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, Улсын Дуурь бүжгийн эрдмийн театр хамтран  Монголын анхны үндэсний сонгодог бүтээл “Учиртай гурван толгой” дуурийг Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд 2 дахь жилдээ тоглов.

Жил бүр тус дуурийн гол дүрийн жүжигчдийг  сонгон шалгаруулдаг бөгөөд энэ жил гол дүрд шалгарсан  УДБЭТ-ын гоцлол дуучин МУСТА Э.Бумхүү,    УДБЭТ-ын  гоцлол дуучин МУСТА Б.Энхнаран,   УДБЭТ-ын  гоцлол дуучин  МУГЖ Ө.Уянга, УДБЭТ-ын гоцлол дуучин С.Бат-Эрдэнэ нарт  Нийслэлийн Засаг даргын нэрэмжит шагнал 10 сая төгрөг, өргөмжлөлийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд  гардууллаа.

p1anaqn8kt1s115m23hq5vi26a2

p1anaqn8ktj5d19e0ula7lqvbq3

p1anaqn8kt1rkja7e1lg71n0qd9r4

p1anaqn8kthsglp9q2rdnhc895

p1anaqn8ktf0tf5c6hieccdq36

Шагнал гардуулах үеэр Засаг дарга “Соёл урлаг бол их хотын салшгүй нэг хэсэг. Тиймээс бид хотын соёлыг хэвшүүлэх, сонгодог урлагийг дэмжих тал дээр Соёл урлагийн байгууллагууд, уран бүтээлчдээ дэмжин, хамтран ажиллах болно” гэлээ.

Мөн энэ үеэр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирал Ч.Мөнхзул төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасныг НИТХ-ын дарга Ц.Сандуй гардууллаа.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …