Баянзүрх дүүрэгт террорист хадлага үйлдэх гэж буй тухай дуудлага иржээ

Өчигдөр буюу ням гаригт Цагдаагийн яаралтай дуудлагын 102 дугаарт “Баянзүрх дүүрэгт гэмт этгээдүүд террорист үйл ажиллагаа явуулах гээд байна” гэсэн дуудлага иржээ. Энэ дагуу  цагдаагийн алба хаагчид шуурхай арга хэмжээ авч шалгахад тус дүүрэгт оршин суух 53 настай эрэгтэй Б нь телевиз үзэж суухдаа ийнхүү хуурамч дуудлага өгсөн болохыг тогтоосон байна. Одоогоор хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа гэнэ.

Иргэд энэ мэтээр хуурамч дуудлага өгч албан үүргээ биелүүлж яваа яаралтай тусламж үзүүлдэг мэргэжилтнүүдэд саад учруулахгүй байхыг анхааруулж байна. Таны өгсөн хуурамч дуудлагын оронд нэлээн хэдэн хүний алтан амийг аврах боломжтой гэдгийг санаарай!

Г.Сонор.ugluu.mn

Санал болгох мэдээ

Авлигын гэмт хэргийн улмаас улсад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, хууль бус хөрөнгө, орлогыг хураах эрх зүйн орчныг чангатгана

Засгийн газрын ээлжит хуралдаан /2026 оны гуравдугаар сарын 25/ өнөөдөр болж  Авлигын гэмт хэргийн улмаас …