Ч.Санжаадамба Улсын аварга болж, Р.Пүрэвдагва Улсын арслан боллоо

4391551d3b11029cec081adbc5188c81

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд нийт 1024 бөх зодоглосноос Архангай аймгийн Хашаат сумын харьяат Улсын заан Ч.Санжаадамба 10 даван түрүүлж Улсын аварга боллоо. Ийнхүү олон жил цол ахина хэмээн наадамчин олон итгэж явсан Ч.Санжаадамба заан цолоо дөрөв баталсны эцэст Улсын аварга боллоо.

Тэрбээр 10-ын даваанд нутгийн бөх, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат Улсын начин Р.Пүрэвдагватай хүч үзэж давснаар ийнхүү Улсын аварга цолны болзол хангасан юм. Харин үзүүрлэсэн Улсын начин Р.Пүрэвдагва Улсын арслан болов. Ерөнхийдөө энэ жилийн баяр наадам Архангай нутгийнх болж энэ нутгаас дөрвөн начин, нэг харцага, нэг арслан, нэг аварга тус тус төрлөө.

Нинж

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Могой жил Монгол Улсын гадаад харилцаанд шинэ сэргэлтийг, дотооддоо шинэ боломжийг нээсэн жил болж өнгөрлөө

Дэлхийн геополитикийн хуваагдал гүнзгийрч, их гүрнүүдийн сөргөлдөөн, эдийн засгийн тодорхойгүй байдал давамгайлсан эгзэгтэй цаг үед …