Нийслэлийн хүүхэд, залуучуудын тусгай цогцолборын хүүхдүүдэд нэг сая юанийн эд зүйлийг хандивлалаа

p1anpeumrr3he1ouv9g01moidog9

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт   БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны гэргий Ченг Хонгоос буцалтгүй тусламж үзүүлж, 28 хүний суудалтай хүүхдийн автобус болон компьютер, хувилах машин, цүнх, тоглоом зэрэг нэг сая юанийн хөрөнгө оруулалттай эд зүйлийг хандивлалаа. 7 дугаар сарын 16 өдөр  энэхүү тусламжийг гардуулах ёслолын ажиллагаа Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт боллоо. Энэхүү үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Монгол Улсаас БНХАУлсад суугаа Элчин сайд Ц.Сүхбаатар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин болон тус төвийн багш, хүүхэд,  залуус оролцлоо.

p1anpf2hs71s341iem1qm21o1ejla
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга С.Батболд хэлсэн үгэндээ, “Нийслэлийн 9 дүүргийн хамгийн эмзэг, хүнд нөхцөлд амьдарч байсан хүүхдүүдийг сурган хүмүүжүүлдэг энэхүү төвийг сонгон БНХАУ-ын  ард түмэн, Засгийн газраас тусламж үзүүлж байгаад  чин сэтгэлийн талархал илэрхийлье.   Хүүхэд залуус та бүхэн ажил үйлс, хичээлдээ илүү их шамдаж, эх орондоо ихийг хийж бүтээгээрэй. Цаашид “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүд багачууд та бүхний эрхийг хамгаалах, амьдрах, сурах орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр олон ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэсэн юм.

p1anpeue7r12v71ald1cbc8va2js8

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин, “Манай хоёр орон эртний сайхан найрсаг харилцаатай. Энэхүү найрсаг харилцааны нэгэн илэрхийлэл бол өнөөдөр та бүхэнд БНХАУ-ын Ерөнхий сайдын гэргий Ченг Хонгоос ирүүлж байгаа энэ тусламж юм.  Би та бүхэнд эрхэмсэг хатагтай Ченг Хонгийн чин сэтгэлийн бэлгийг гардуулж өгөх гэж байгаадаа баяртай байна. Та бүхэнд сурлагын их амжилт хүсэе” гэлээ.

p1anpeue7r14fp11vd13bq1g2t2ml6
Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт хүнд нөхцөлд амьдардаг, хагас болон бүтэн өнчин 4-21 насны хүүхэд залуучуудыг амьдрах нөхцөл боломжоор хангаж, төлөвшүүлэн нийгэмшүүлж, сурган хүмүүжүүлдэгээс гадна мэргэжил олгох сургалтуудад хамруулдаг юм. Цогцолборын хэмжээнд БНХАУ-ын Бээжин, Нанжины их сургуулиудад 4 оюутан, ӨМӨЗОрны Шилийн голын ажил мэргэжлийн дээд сургуулийн мэргэжлийн сургалтад 6 оюутан, Япон Улсын Нисэхийн академын хөгжмийн сургуульд 5 сурагч суралцаж байгаа юм байна.

p1anpeqt5217ighc5fmb1jr44l45

p1anpeqkbqaa2q5b1sog17bg15p34

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …