“Алдар” спорт хорооны 11 тамирчин олимпод оролцох эрхтэй боллоо

13697190_1701849060076839_634973077600758426_n

Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооныхон түүхэн 70 жилийнхээ ойг одтой, хийморьтой угтаж байна.

Ирэх сард түүхт ойгоо тэмдэглэх “Алдар”-ынхан Рио-2016 олимпод 10 тамирчин долоон төрлөөр өрсөлдөх эрх авсан бол саяхан дахин нэг нэмэгдэж 11 тамирчин Бразил улсыг зориход бэлэн боллоо. Тухайлбал, марафоны төрөлд “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Ц.Бямбажавт гаргасан амжилтынх дагуу Рио-2016 олимпод оролцох урилга ирүүлжээ. Ингэснээр Монгол Улсаас 42 тамирчин Бразил улсад болох зуны олимпод оролцож байгаагийн 11 нь Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчид багтаж байна. Түүнчлэн энэ хамт олны өөр нэг амжилтын мэдээ дуулгахад БНХАУ-д болсон 30 мянган тамирчин оролцсон марафоны олон улсын тэмцээнд ОУХМ Б.Мөнхзаяа тэргүүлж эх орныхоо нэрийг дэлхий дахинаа дахин цуурайтууллаа. Б.Мөнхзаяа маань марафоны төрөлд олимпод оролцоно. Манай тамирчид Алтан соёмбот төрийнхөө далбааг Бризали Улсын тэнгэрт мандуулахаар удахгүй зорих гэж байна.

Ugluu-logo-7

Санал болгох мэдээ

Монголын пара сэлэмчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Тайланд улсад туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр …