Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон өнөөдөр Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил, Ардын хувьсгалын 95 жил, Үндэсний их баяр наадамд 70 жилийн түүхт Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчид илүүрхэн өнгөллөө. Үндэсний баяр наадамд амжилттай сайн оролцсон Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны бөхчүүд, харваачдыг хүлээн авч уулзаж, баяр хүргэж хүндэтгэл үзүүллээ.
Батлан хамгаалахын сайдын хамт ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, Батлан хамгаалахын яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан, яамны газар, хэлтсийн удирдлагууд баяр хүргэж хүндэтгэл үзүүлсэн юм.