МОНЦАМЭ агентлагынхандаа 95 жилийн ойн баярын мэнд хүргэе

1468902143_montsame

Өнөөдөр Монголын цахилгаан мэдээ буюу МОНЦАМЭ агентлаг байгуулагдсаны 95 жилийн ойн өдөр тохиож байна.

Монгол Улсыг гадаадад сурталчлах, дэлхий нийтэд өрнөж буй үйл явдлын мэдээ, мэдээллийг дотооддоо хүргэх зорилгоор тэртээх 1921 онгы долдугаар сарын 19-ны өдөр Засгийн газрын гишүүдийн зургадугаар хурлаар Дотоод хэргийн яамны харьяанд “Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо”-г байгуулсан байна. Энэ нь Монгол Улсын хэвлэл мэдээллийн болон сэтгүүл зүйн түүхийн цоо шинэ хуудсыг нээсэн явдал болсон хэмээн тухай үеп цохон тэмдэглэж байжээ.

Үнэхээр ч Монголын сэтгүүл зүйн салбарт шан татсан алхам болж чадсан юм.

Одоо МОНЦАМЭ агентлаг нь Орос, Хятад, Япон, Англи болон Босоо Монгол бичгээр долоо хоног тутам хэвлэмэл сонин гаргаж, өдөр тутам www.montsame.mn цахим хуудсаар мэдээ, мэдээллээ түргэн шуурхай дамжуулж, Монголыг дэлхийд сурталчлах, дэлхийн үйл явдлыг Монголд мэдээлэл үүргээ нэр төртэйгөөр биелүүлж байна.

Монголын хэвлэл мэдээллийн анхдагчид болох МОНЦАМЭ агентлагийн ахмадууд, одоо ажиллаж буй сэтгүүлчид баг хамт олон та бүгдэд 95 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Монголын тухай “сайн мэдээ” МОНЦАМЭ-ээр дамжиж дэлхийн өнцөг булан бүрт шуурхай хүрэх болтугай.

Санал болгох мэдээ

УОК-ын Шуурхай штаб Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа

УОК-ын Шуурхай штабаас Дорнод аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцлаа. …