Бразилийн Рио-де-Жанейро хотноо зохиогдох зуны олимпын XXXI наадамд оролцох эрх авсан тамирчдыг үдэн гаргах ёслол өнөөдөр Чингисийн талбайд 11 цагаас болно.
Манай улс түүхэндээ байгаагүй олон тамирчинг энэ удаагийн олимпид оролцуулна. Тодруулбал 40 тамирчин олимпийн эрхээ тулалдан байж авсан. Харин усан спортын хоёр тамирчин ОУОХ-ны урилгаар оролцоно. Ингэснээр нийтдээ 42 тамирчин болж буй. Спортын төрлөөр тамирчдын эрх авсан тоог танилцуулья:
1.Жүдо – 13 эрх
2.Чөлөөт – 10 эрх
3.Бокс – 6 эрх
4.Хөнгөн атлетик – 5 эрх
- Буудлага – 3 эрх
- Байтхарваа – 1 эрх
- Хүндийнөргөлт – 1 эрх
- Таеквондо – 1 эрх
- Усансэлэлт – 2
Бразилийн Рио-де-Жанейро зууны олимпийн цэнгэлдэх хүрээлэн эх орон, ард түмэн, тамирчдаа төлөөлөх тугчаар Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, ОУХМ Баттулгын Тэмүүлэн тодорсон байна.
Г.Нараа