1000 оюутны байр ашиглалтанд орно

oyutnii bair   Хоёр жилийн өмнөөс баригдаж эхэлсэн 1000 оюутны байрны барилгын ажил дуусч энэ сарын 20-ны дотор Улсын комисст хүлээлгэн өгөхөөр болсон байна. Ашиглалтанд орсноос хойш дотуур байранд оюутнуудыг авч эхлэх юм. Оюутны байранд аль сургуулиас хэдэн оюутан оруулах, болон бусад менежментийн ажлыг Монголын Оюутны Холбоо хариуцах ажээ.

Дотуур байрны өрөө бүр дотроо угаалгын өрөөтэй байх бол дөрвөн хүүхэд амьдрах өрөө нь тусдаа гал тогооны өрөөтэй байх ажээ. Харин “1000 оюутны байр”-нд амьдарч байгаа оюутан цахилгаан, дулааныхаа төлбөрийг өөрсдөө төлөх юм байна.

Ugluu.mn

Т.Түвшин

Санал болгох мэдээ

Хойч үедээ усаа хайрлах сэтгэлгээ суулгаснаар ирээдүйд үүсэх усны хомсдолоос хамгаалах боломжтой

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клубээс “Мөстлөг, мөсөн голыг хамгаалах нь” сэдвийн …