Микронуудыг үйлчилгээнээс хасна

download

Микро автобусыг 8 дугаар сарын 1-нээс үйлчилгээнээс халахаар болсон. Тодруулбал, 12-оос дээш жил ашиглаж, насжилт нь дууссан 171 микро автобусыг үйлчилгээнээс хасахаар болоод байгаа юм.  Харин том оврын автобустай чиглэл давхцаагүй, зорчих тээврийн стандартад нийцсэн 45 микро автобусыг нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлэх эрхийг нь хязгаарлахгүй. Эдгээр 45 микро автобус нь зайлшгүй нийтийн тээвэрт хэрэгтэй, том оврын автобус явах боломжгүй Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Баруун туруун, Партизан зэрэг чиглэлүүдэд явуулах аж.

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй “Ногоон өртөө” төслийн 32 дахь …