Д.Мөнхтөр: ШӨХТГ-ын бүх албан хаагчид орон сууцанд хамрагдах боломжтой

13639552_1024814490972075_96545469_o

Өнөөдөр морин цагт Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-ын албан хаагчдын орон сууцны барилгын шав тавих арга хэмжээ Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт боллоо.

Тус арга хэмжээнд ШӨХТГ-ын удирдлага, хамт олон болон бусад хүмүүс оролцов. Шав тавих ёслолыг Дашдаржаалан хийдийн лам нар хийж, ном хурсан юм. Энэ үеэр тус газрын дарга Д.Мөнхтөрөөс зарим зүйлийг тодрууллаа.

13844131_1024815684305289_1406321726_o

-Барилгын ажил хэзээ эхлэх вэ?

-Өнөөдөр шав тавилаа. Хөрөнгө оруулалт есдүгээр сараас эхэлнэ. Барилгын ажил хэзээ эхлэх нь одоогоор тодорхойгүй байна. Боломжтой бол энэ намраас барилгын ажлыг эхлүүлэх хүсэлтэй байгаа.

-Хөрөнгө оруулалт хаанаас хийгдэж байгаа вэ?

– Олон улсын эрх зүйн чадамжийг сайжруулах байгууллагаас 100 хувь хөрөнгө оруулалт хийгдэж байгаа. Энэхүү барилгын зургаан давхар нь оффисын зориулалттай. Бусад нь орон сууцны зориулалттай байх юм.

13838030_1024815604305297_10433996_o

-Тендер зарласан уу. Ямар компани барилгын ажлыг гүйцэтгэх вэ?

-Тендер зарлаагүй байгаа. Удахгүй тендер зарлаж барилгын ажил гүйцэтгэх компанийг сонгоно.

-Өөрийн байртай болно гэж ярьж байна. Энэ нь ямар давуу талтай вэ?

 – Олон улсын монополийн эсрэг ажилладаг байгууллагуудын түвшинд очих боломжтой болно. Манай байгууллага шаардлагатай олон асуудал шийдэгдэнэ. Тухайлбал, бууруулах бараа бүтээгдэхүүнийг ялгах лаборатори, мөн мэдүүлэг, байцаалт авах, ярилцлага хийх өрөө тасалгаа зэрэг шийдэгдэх боломжтой. Мөн манай байгууллагын албан хаагчдын нийгмийн асуудал давхар шийдэгдэж байгаа гэх зэрэг давуу талуудыг дурдаж болно.

13639552_1024815754305282_452008342_o

– Танай байгууллагын албан хаагчид орон сууцанд хэрхэн хамрагдах вэ. Шаардлага шалгуур байгаа юу?

-Манайд ажиллаж байгаа үедээ тухайн орон сууцанд амьдарч болно. Хүсвэл хөнгөлттэй үнээр худалдан авах ч боломжтой юм. ШӨХТГ нийт 36 ажилчинтай. Тэгэхээр бүгд орон сууцанд хамрагдах бүрэн боломжтой гэж харж байна.

13843376_1024815774305280_1939468946_o

13838460_1024815697638621_1968004774_o

-Баярлалаа. Амжилт хүсье.

Г.Нараа

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …