Бөөрний чулуу үүсэхээс урьдчилан сэргийлэх арга

Зөвлөгөө №1

1ic3p256pitt4frev8qm9tmt04

Бөөрний чулуу үүсэх хэдэн хэдэн хүчин зүйл бий. Шээсний замын дахилтат халдварууд, шингэн зүйл бага уух, шээсний замын бөглөрөлт, хэрэглэж буй хоол хүнсэнд хэтэрхий их кальци болон С  витамин агуулсан бүтээгдэхүүн хэрэглэх, кальцийн агууламжтай хүчил саармагжуулагч болон төрөл бүрийн эм хэрэглэх, бамбайн хордлого, бодисын солилцооны өвчлөлтүүдээс шалтгаалан бөөрний чулуу бий болдог байна.

Зөвлөгөө №2

1jh0uks80vbgjan6f9j7t4j2or

Эрүүл бус хоололт, хоолны дэглэм, жингээ хасах олон төрлийн эм, бэлдмэл хэрэглэх үед бөөрний чулуу үүсэх гол шалтгаан болдог.

Зөвлөгөө №3

17ve80fqd3c7731fqk9lopgj5g

30-50 насныхан уг өвчнөөр өвчлөх магадлал хамгийн өндөр байдаг.

Зөвлөгөө №4

4vf34p4tpd8935g7vjl5l6sodn

Бөөрний чулуужилтын үед илрэх үед:

Нэгт: Нурууны доод хэсэг эсвэл хэвлийн доогуур гэнэт хүчтэй өвдөх бөгөөд өвдөлт нь цавь руу дамжина. Энэ өвдөлт нь хэдэн минут эсвэл хэдэн цаг ч үргэлжлэх бөгөөд хэсэг хугацаанд намддаг.

Хоёрт:  Өвдөлтийн үед дотор эвгүйрэх, бөөлжих шинж тэмдгүүд дагалдан илэрч болно. Хэрвээ шээс ялгаруулах замын халдвартай бол халуурах, жихүүцэх, хөлрөх, шээхэд хөндүүрлэх зэрэг шинж тэмдгүүд илэрч болно.

Гуравт: Шээсэнд цус илэрч болзошгүй.

Дөрөвт: Шээс ялгаруулах замын халдвартай бол шээсний сүвээр хорсох, олон дахин шээх хүсэл төрөх болон шээс булингартай гарах эсвэл эвгүй үнэртэх зэрэг шинж тэмдгүүд илэрч болно.

http://www.shuud.mn/content/read/471610.htm

Санал болгох мэдээ

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт нар өнөөдөр (2026.02.04) Унгар Улсын ОТП …