2016 оны УИХ-ын 54-р тойрог Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшиж, 41.61% буюу 11029 саналаар ялалт байгуулж “ганц дайчин” ганцаардахгүй гэдгийг харуулсан хүн яах аргагүй УИХ-ын С.Жавхлан байлаа.
Тэрээр гишүүдийн тангараг өргөх үеэр төрийн ордны гадаа 99 морьтон дагуулан ирж олныг анхаарлыг ихээхэн татсан. Энэ тухайгаа УИХ-ын С.Жавхлан “тойргийн бүх хүмүүстээ баярлаж талархсанаа илэрхийлэх гэж мөн төрийн ордны гадаа 99 морьтой очдог маань төрт ёсоо хүндэтгэж буй үйлдэл” хэмээн хэлсэн байдаг.
Ард түмний хайртай дуучин С.Жавхланг УИХ-ын гишүүн болоход нь гайхсан хүн цөөнгүй. Тэгвэл С.Жавхлан их хуралд орсон гол шалтгаанаа ийн тайлбарласан. Тэрээр “Би хэрүүл хийх, бусдын ул шагайх, зохисгүй доромж үг хэлэх эсвэл цэцэн мэргэн ухаантай хүн болох гэж энэ хуралд ороогүй. Зөвхөн бусдыгаа ухааруулах, ухааралцах, эвцэлдэх гэдэг зарчмаар л байр сууриа илэрхийлж явна” хэмээн хэлсэн байдаг. Тэгэхээр ирэх дөрвөн жилд ганц дайчин УИХ-ын С.Жавхлан Мэргэжлийн Засгийн газрын нөхдийг ухааруулж төлөвшүүлэх нь ээ.
Эх сурвалж: Breakingnews.mn