Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс жил бүрийн долоодугаар сарын 28-ны өдөр тохиодог “Хепатиттай тэмцэх дэлхийн өдөр”-ийг угтан цуврал мэдээлэл сургалт, сурталчилгааны ажлыг зохион явуулж байна. Энэ хүрээнд вэб хуудсаар дамжуулан ард иргэдэд мэдээлэл түгээж байгаа билээ.
B, C хепатит нь цус үрийн болон биеийн бусад шингэнээр халдвар дамжих эрсдэлтэй. Дэлхийн дээр жил бүр 1 сая гаруй хүн В, С хепатитын улмаас нас барж байна.
Халдватай хүмүүсийн ихэнх нь халдвар авсанаа мэддэггүй учир элэгний хүнд өвчнөөр өвдөх, бусдад халдвараа тараха эрсдлийг нэмэгдүүлж байгаа юм.
Элэгний В,С-ээс өөрийгөө хамгаалах 6 арга
1. Сайн дурын В хепатитын дархлаажуулалтанд халдварт өвчин судлалын төвд хамрагдах
2. Сахлын хутга, шүдний сойз, хэрэглэсэн зүү тариурыг бусадтай сольж хэрэглэхгүй байх
3. Хэрвээ та жирэмсэн бол халдвар авах эрсдлээс сэргийлж эмчээс зөвлөгөө авах
4. Бэлгэвч зөв тогтмол хэрэглэх
5. Тарилга хийлгэхээс зайлсхийн эм уухыг сонгох
6. Шүдний болон эрүүл мэндийн, гоо сайхны /чих цоолох, шивээс хийлгэх, ажилбар хийлгэхдээ ариутгасан багаж хэрэгсэл хэрэглэх/
Элэгний хорт хавдраас урьдчилан сэргийлэх энгийн зөвлөгөө
-
Архи тамхи зэрэг хорт зуршлаас татгалзах
-
Мах, амьтны гаралтай өөх тосыг хэтрүүлэн хэрэглэхээс татгалзах
-
Элэгний В вирусын эсрэг сайн дурын дархлаажуулалтад хамрагдах
-
Хөгцөрч муудсан үр тариа, цагаан идээ, бусад хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах
-
Эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд тогтмол хамрагдах.
- Элэгний В,С вирустэй хүмүүс онцгойлон 6 сар тутам цусан дахь хавдрын маркер илрүүлэг шинжилгээнд хамрагдаж байх хэрэгтэй.
Хүний элэг цусыг шүүж, цэвэрлэдэг эрхтэн. Тиймээс янз бүрийн хортой бодисууд шүүгээд эхлэхээр элэг хурдан гэмтдэг байна.
Эх сурвалж: НЭМХ