Гадаадын иргэн Монгол Улсад хэрхэн газар эзэмшиж, ашигладаг вэ

82864ed183118ab69ba1f2c964ad2059

Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Н.Батсүх энэ сарын 10-ны өдөр Хятад Улсын иргэн Л-ээс 200 гаруй сая төгрөгийн авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан. Н.Батсүх нь өөрийн албан тушаалаа урвуулан ашиглаж Ли овогтод Баянзүрх дүүргийн Их цуурайтын аманд 42 айлын газар эзэмших гэрчилгээ олгосон нь тогтоогдсон бөгөөд энэхүү ажилдаа өөрийн удирдлага дор ажилладаг иргэн Б, Ч, П нартай үгсэн хуйвалдаж, Их цуурайтын аманд иргэд өмчлөх байсан газрыг тэдэнд олгоогүй атлаа иргэдийг өмчилсөн мэтээр тэдний цахим үнэмлэхийг нь ашигласан байсан юм.

Хятадын Улсын иргэн Ли-гийн хувьд Монголын барилгын салбарт 10 орчим жил үйл ажиллагаа явуулж буй нэгэн барилгын компанийн захирал агаад энэ мэтчилэн хууль бусаар газар эзэмшиж түүн дээрээ барилга барьж байсныг үгүйсгэхгүй. Үүнийг хууль хяналтын байгууллага тогтоолоо гэхэд нэгэнт барилгаа бариад түүнийг нь иргэд худалдаж аваад орчихсон бол ямар ч аргагүй, Ли овогтыг бусдын л адил хэдэн төгрөгөөр торгоод өнгөрөх биз. Тэгвэл гадаадын иргэд Монгол Улсад ямар замаар газар эзэмшүүлдгийг хүргэе.

Гадаадын иргэн Монгол Улсад газар эзэмших, ашиглах тухай

Нэг. Монгол Улсаас гадаадын иргэн газар худалдаж авч болох уу? Товчоор хариулбал, Боломжгүй, гэхдээ:

Монголд газрыг зөвхөн монгол улсын иргэншилтэй иргэн л өмчлөх эрхтэй. Харин төрийн өмчид байгаа газрыг гэрээ байгуулсны үндсэн дээр тодорхой хугацаагаар эзэмшиж болно.

Монгол дахь газар нь дараах 3 төрөлтэй.

1. Өмчлөх эрх: Монгол улсын төр болон монгол улсын иргэн ийм эрхтэй.

2. Эзэмших эрх: Монгол улсын хуулийн этгээд, иргэд ийм эрхтэй.

3. Ашиглах эрх: энэ эрхийг монгол улсын иргэд, хуулийн этгээдээс гадна гадаадын иргэн, хуулийн этгээд боломжтой.

Хоёр. Гадаадын иргэн газар худалдаж авах боломжгүй бол ямар аргаар газрыг эзэмшиж болох вэ? Дараах 2 арга байна. Үүнд:

1. Хэний ч эзэмшлийн биш газрыг ашиглахаар эрх авах. Монгол улсын газрын тухай хуульд заасан тогтсон бичиг баримтыг бүрдүүлж, дүүрэг хотын газрын албанд газар ашиглах эрх хүссэн өргөдөл өгнө. Тухайн газар харьяалагдах дүүргийн болон хотын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас зөвшөөрөл олгосон газар эзэмших төлөвлөгөөнд тусгагдсан бөйх бөгөөд дүүрэг болон хотын даргын харьяаны газрыг дуудлага худалдаагаар ялсан этгээдэд газар эзэмших эрх олгоно.

2. Бүртгэлтэй барилга байгууламж байгаа газрыг эзэмшихаар эрх авах. Тухайн газар дээр барилга байх бөгөөд тэр нь бүртгэлтэй байна. Эхлээд барилгын эзэнтэй барилга худалдаж авах гэрээг бэлтгэх хэрэгтэй. Үүнээс тусдаа тухайн барилга байгаа газрыг шилжүүлэх гэрээг боловсруулах хэрэгтэй. Барилгын гэрчилгээ дэх нэр шилжүүлээд нэр нь өөрчлөгдсөн гэрчилгээний хуулбарын хамт газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ болон газар эзэмших эрх шилжүүлэгч, шилжүүлэн авагчийг хүсэлт зэрэг бичиг баримтыг харьяа газрын албанд өгнө. Хуулийн хугацаанд газар эзэмших эрх нь барилгын эзний нэрээр гарна.

Нинж

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …