Олимпоос алт хүртсэн тамирчныг 111 сая төгрөгөөр шагнана

6(196)

Монголын Жүдо бөхийн холбоо өнөөдөр Бразилийн Рио Де Жанейро хотноо ирэх сарын 05-21-ний өдрүүдэд болох “Рио-2016” зуны олимпийн 31 дүгээр наадамд оролцох жүдо бөхийн баг тамирчдаа албан ёсоор үдэн гаргалаа. Жүдочдын эхний ээлж маргааш 11.00 цагт эх орноосоо мордох бөгөөд өнөөдөр сүүлийн бэлтгэлээ базаажээ.

Тамирчдыг үдэх ёслолд МЖБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дорлигжав, Д.Ганбаатар тэргүүтэй зочид хүрэлцэн ирж, баг тамирчиддаа амжилт хүслээ.

Энэ үеэр МЖБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Дорлигжав нийт тамирчдадаа хандаж сэтгэл санаагаа тогтвортой байлгаж, өндөр амжилт гаргахыг хүсэв. Мөн МЖБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Ганбаатар баг тамирчиддаа амжилт хүсээд аж, ахуйн нэгж байгууллагуудыг олимпийн шигшээ багаа дэмжин ажиллахыг уриалсан юм.

Тэрээр өөрийн тэргүүлдэг “Макс” групп энэ удаагийн олимпийн наадмаас алтан медаль хүртсэн тамирчинг 111 сая төгрөгөөр шагнахаа албан ёсоор мэдэгдсэн юм.

Түүнчлэн энэ үеэр Монголын Үндэсний олимпийн хорооноос нийт тамирчдын олимпод оролцох эрхийн мандатыг нь албан ёсоор гардуулж өгөв.

Олимпийн наадмын эхний өдөр буюу ирэх наймдугаар сарын 6-нд уламжлал ёсоор 60 кг-ын жингийн барилдаанууд явагдах бөгөөд манай улсаас залуучуудын ДАШТ-ий хошой мөнгө, энэ оны улсын аварга, Азийн АШТ-ий хүрэлтэй ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар хүч үзнэ. Энэ жинд 35 бөх хүч үзэх юм байна.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …