Бас нэгэн олон улсын сүлжээ дэлгүүр 2020 он гэхэд Монголд 60 салбар дэлгүүрээ нээнэ

SPAR-Express-in-Ireland-1

Нидерландын “Spar International” компани Монголын “Макс” групптэй байгуулсан түншлэлийн гэрээний хүрээнд Монголд хүнсний жижиглэн худалдааны сүлжээ дэлгүүрүүдээ анх удаагаа нээхээр төлөвлөж байна. Уг гэрээний хүрээнд 2020 он гэхэд “Spar International” Монголд 60 хүртэлх тооны салбар дэлгүүрээ нээх ажээ.

“Макс”-тай байгуулсан түншлэлийн гэрээгээр дамжуулан Монголын зах зээлд хөл тавих гэж байгаадаа “Spar”-ынхэн баяртай байна” гэж “Spar International” компанийн гүйцэтгэх захирал Тобиас Вашмухт ярьж байна.

Нидерландын Ерөнхий сайд Марк Рутте Монголын нийслэл Улаанбаатарт айлчлах үеэр тус хоёр компани хамтран ажиллахаар болсныг зарласан юм.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын тогтоолд нэмэлт оруулах тухай төслийг яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлнэ

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар /2026 оны гуравдугаар сарын 11/  “Импортын барааны гаалийн албан татварын …