Өнөөдрийн зурхай: Үс засуулахад тохиромжгүй

зурхай

Өнөөдөр аргын тооллын 2016 оны наймдугаар сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны адаг хөхөгчин хонь сарын шинийн 29. Сумъяа гараг. Өглөгт охин одтой, 1 цагаан мэнгэтэй,  хөхөгчин туулай өдөр. Өдрийн наран 5 цаг 31 минутад мандан, 20 цаг 25 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …