Улсын начин цолыг гурван байраар мялаажээ

1rx6nunp-40

Үндэсний их баяр наадмаар тав давж, Дорнод аймагт сүүлийн 10 жил тасраад байсан улсын цолыг авчирсан шинэхэн начин Д.Анарт хүндэтгэл үзүүлэх наадам бол өнгөрлөө. Энэхүү бэсрэг наадмыг Аймгийн ЗДТГ, Залуучуудын холбоо, МСУХ хамтран зохион байгуулж,  аймаг сумын цолтой 64 бөх барилдаж, соёолон насны хурдан морь уралдуулж , халх сурын харваа явагдлаа.

Хүчит бөхийн барилдаанд шинэхэн аймгийн арслан Д.Ариунмөрөн түрүүлж, аймгийн арслан Б.Серик үзүүрлэсэн юм.

Шинэхэн начинд хүндэтгэл үзүүлэх наадмын үеэр цолны мялаалгыг хэрхэн өгөх бол гэсэн бөх сонирхогчдын хүлээлт байсан. Тэгвэл УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Залуус” хорооллын 2 өрөө байр, УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Н.Номтойбаяр, аймгийн засаг дарга М.Бадамсүрэн, Нутгийн зөвлөлөөс Улаанбаатар хотын Хархорин цогцолбор хороололд 2 өрөө байр, Дорнод аймгийн Дашбалбар сумаас Улаанбаатар хотод байрлах 1 өрөө байрыг тус тус бэлэглэжээ.

Ийнхүү Төв цэнгэлдэхийн ногоон дэвжээнээ Дорнод нутгийн нэрийг цуурайтуулж, нутгийн зон олноо цэнгүүлсэн энэ жилийн хамгийн залуу начин Д.Анарыг цаашид цолоо ахиулан барилдаж, олон жил өндөр амжилт үзүүлэхийг Дорнодчууд хүсэн ерөөв.

Улсын начин Д.Анар нь энэ жил 24 настай. Аймгийн баяр наадамд 3 удаа, улсын баяр наадамд 2 удаа тус тус зодоглохдоо тогтмол даваа ахиулан барилдсаар ирсэн. Д.Анар нь энэ жил сумын цолонд анх хүрч байсан Чулуунхороот сумын наадамдаа дахин барилдан түрүүлсэн бол аймгийн наадмын үзүүр түрүүнд үлдсэн билээ. Түүнчлэн үндэсний бөхөөс гадна Жудо бөхийн улсын шигшээ багт харъялагддаг, Кураш буюу Бүст бөхийн дэлхийн аварга цолтой аж.

Нинж

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

Монголын пара сэлэмчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Тайланд улсад туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр …