“Их газрын чуулган соёл” урлагийн наадам энэ сарын 17-19 хооронд болно

download (1) Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ерөнхий сайд асан Ж.Наранцацралт агсны санаачилсан “Их газрын чуулган” олон улсын соёл урлагийн наадам, уулзалт, форум энэ сарын 17-19-ний хооронд “Наранцацралт сан”-гийн 10 жилийн ойн хүрээнд Дундговь аймгийн Гурван сайханд, 20-р зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын нэрэмжит “Задгай театр”-т болох гэж байна.

Хоёр жилд нэг удаа болдог энэ наадмыг Монголын зохиолчдын эвлэл, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, Дундговь аймгийн хүүхэлдэйн театр хамтран зохион байгуулж байгаа бөгөөд “Их газрын чуулган”-д “Монголын ардын дууны эрдмийн чуулга”, “Болор цом”-ын шагналт яруу найрагчид, Ардын уран зохиолч П.Бадарч, “Монголын ардын дууны эрдмийн чуулга”-ын гоцлол дуучин С.Цогтсайхан, Гавьяат жүжигчин Ц.Чулуунцэцэг нар болон орон нутгийн театруудын уран бүтээлчид оролцох аж. Энэхүү урлагийн наадмын хүрээнд уртын дууны уралдаан болох бөгөөд одоогийн байдлаар 200 орчим уртын дуучид оролцохоор бүртгүүлжээ. Уг уралдаан нь мэргэжлийн болон ардын авьяастан гэсэн хоёр ангилалд шилдэг уран бүтээлчдийг тодруулах гэж байна.

Наадмын гурван өдөр Монгол айрагны баяр, “Галын дөл өөдөө” гал тахих ёслол, хөтөлбөрт шоу цэнгээн, “Дуртмал сайхан”  Ж.Дорждагвын 110 жилийн ойд зориулсан сэдэвчилсэн номын үзэсгэлэн зэрэг ардын урлаг, үндэсний зан үйлийн олон сайхан арга хэмжээ болох ажээ.

О.Рана

Ugluu logo

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …