Эрчүүдээ, дасгал хийлгүйгээр гүзээнээсээ салцгаая

14484124945655054e74237

Зөвхөн гүзээ хэсгээрээ таргалалттай бол үүнээс салах тун амархан. Ингээд доорх зөвлөгөөнд анхаарлаа хандуулна уу.

Гэдэс, хэвлийний хэсэгт өөхлөн таргалж, гүзээ суухыг  “Идэвхгүй байдлын таргалалт” гэнэ. Өмнө нь хөнгөн шингэн биетэй, алхах гүйж харайх зэргээр идэвхитэй хөдөлгөөнтэй байсан эсвэл спортоор хичээллэж байсан эрчүүд суугаа ажил эрхлэж, идэвхи хөдөлгөөн саарч, идэвхигүй зогсонги амьдралын хэвшилтэй болсноос үүдэлтэй.

 

[ File # csp0830682, License # 2859369 ] Licensed through http://www.canstockphoto.com in accordance with the End User License Agreement (http://www.canstockphoto.com/legal.php) (c) Can Stock Photo Inc. / Fotosmurf

Энэхүү гэдэс хэсгийн унжсан өөхнөөс салахын тулд мэдээж энэ хэсэгт үйлчилж үр дүн өгөх дасгал хөдөлгөөн тогтмол хийж, гүйх, алхах гэх мэт өдөр тутамд амьдралын идэвхитэй хөдөлгөөн хийх хэрэгтэй.

Үүнээс гадна хооллолт, хоолны сонголт маш чухал бөгөөд та доорх өдөр тутмын жижигхэн горим, хоолны сонголтыг сайтар баримталж чадвал 1-1,5 сарын дотор дасгал, хөдөлгөөн хийж, фитнессд явж цаг, мөнгө үрэлгүйгээр гүзээнээс салах боломжтойг эрүүл мэнд, гоо зүйн эмч нар зөвлөж байна. Учир нь эрэгтэй хүний бие эмэгтэй хүнийг бодвол бодисын солилцоо хурдан явагдаж, хоол хүнснээс зохих шим тэжээлийг авахдаа амархан байдаг байна.

Өдрийн турш хоолоо хасалгүйгээр харин зөв хооллож, зөв үйл хөдөлгөөн хийснээр хэвлий гүзээ хэсгийн таргалалт амархан арилдаг юм шүү. Ингээд 1-2 сар өдөр тутам мөрдөх ёстой горимыг танилцуулж байна. Үүнд:

Өглөө баримтлах горим:

1. Өглөө сэрээд 2-4 аяга цэвэр ус уух. Нимбэгтэй ус байвал илүү сайн. Энэ нь өөх илүү их хуримтлагдсан хэсгийн өөхийг задлаж өгдөг нэн тустай.

2. 5 чадвал 10 минутын турш хөл, гар, нуруу, хүзүү зэрэгт хөнгөн сунгалтын дасгал, хөдөлгөөн хийх.

3. Өглөөний цай заавал уух – Халаасан хоол, өөх тостой шарсан хоол идэхээс татгалзах. Чанасан өндөг, бүх төрлийн шөл, зутан, хүнсний ногоо, давс багатай жигнэсэн махтай хоол идэхийг хичээгээрэй.

Идэж болох хоол хүнс:

 – Чанасан өндөг

 – Хар талх

 – Давс багатай чанасан үхэр, тахианы мах эсвэл шөл

 – Бүх төрлийн жимс, ногооны салат, хачир

 – Тараг, сүү /чихэргүй, органик байх/

 – Бүхэл гурил, арвай буудай, хөц будаа гэх мэт эрүүл хоол хүнс сонгон хэрэглэх хэрэгтэй.

4. Машинаар явахаас аль болох татгалзаж алхахыг эрхэмлээрэй.

Өдрийн турш баримтлах горим:

1. Өдөрт урт хугацаанд өлөн байлгүй ойр ойрхон бага багаар хооллох хэрэгтэй. Эсвэл нэг удаа чанартай хооллох хэрэгтэй.

2. Мэдээж гурил, өөх тосны оронд жимс, ногоог сонгож хооллолтын чанарт анхаарах хэрэгтэй. Өдрийн хоолонд давс, өөх тос багатай хуурч шараагүй хоол сонгоорой.

3. Хооллосны дараа шууд хөдөлгөөнгүй суулгүй 10-30 минут салхилах, алхах зэргээр хөдөлгөөнтэй байгаарай.

4. Өдрийн хоолны дараа тараг, жимс жимсгэнэ зэрэг амттан идэж хоолны шингэцийг сайжруулах хэрэгтэй.

5. Өдрийн турш ойр ойрхон ус сайн уух. Шингэн зүйл таны биед маш хэрэгтэй байгаа. Өдөрт 2-3л ус уувал бүр илүү үр дүнтэй. Кофе, цай, сүүтэй цай нь төдийлөн сайн биш шүү.

 

Орой баримтлах горим:

1. Оройн хоолыг эрт идэх хэрэгтэй 17,00-19,00 цагийн хооронд оройн хоолыг идвэл сайн. Цадталаа биш тааруулж идэх хэрэгтэй.

2. Шарсан, хуурсан, өөх тос ихтэй хоолноос татгалзаж аль болох давс багатай жигнэсэн, хайрсан хоол, шөл зутан идэхийг эрхэмлэх хэрэгтэй.

Хүнсний хэрэглээ:

 – Төмс, ялангуяа шарсан, хуурсан төмс

 – Цагаан гурил, будаа маш ихээр таргалуулдаг. Гурилан бүтээгдэхүүн идэхгүй байх, цагаан будааны оронд хөц будаа хэрэглэх эсвэл хольж хэрэглэх.

 – Гахай, хонины махнаас татгалзаж үхэр, тахианы махыг түлхүү хэрэглэх.

 – Ургамлын тосны оронд оливын тос хэрэглэж занших.

 – Давсны хэмжээг багасгах, давсгүй хоол идсэн ч болно.

 – Сахар, чихрийн орц найрлагатай хоол хүнс, амттан хэрэглэхгүй байх.

 – Хийжүүлсэн ундаа, архи, шар айраг огт хэрэглэхгүй байх. 100 хувь органик биш л бол жимсний шүүс уух хэрэггүй.

 – Түргэн хоол, захиалгын хоол идэхгүй байх.

 – Тамхи татахгүй байх эсвэл багаар зайтай татах.

 – Хиам, зайдас, даршилж, утсан махан бүтээгдэхүүн идэхгүй байх.

 – Хоолондоо лууван, байцаа, хүрэн манжин, брокколи, бууцай, улаан лооль, өргөст хэмх, цэцэгт байцаа, хулуу, хаш, чинжүү, сонгино, сармис, ногоон майлз, яншуй гэх мэт хүнсний ногоог түлхүү хэрэглэх.

 – Бор гурил буюу 2-р гурил хэрэглэх /Энэхүү гурилаар бүх төрлийн монгол хоолыг хийж болох ба амттай бөгөөд эрүүл мэндэд нэн тустай. /

3. Хоолны дараа агаарт алхах, салхилах, хүүхдүүдтэйгээ тоглох зэргээр 30-40 минут өөрийн биед таарсан хөнгөн хөдөлгөөнтэй байгаарай.

4. Хоолны идсэний дараа шууд хэвтэх, унтах, удаан сууж зурагт үзэх маш хориотой.

5. Унтахаас 1-2 цагийн өмнө 1 аяга ус уух, нимбэгтэй ус байж болно.

6. 1-2 өнжөөд хүйтэндүү устай шүршүүрт орж гэдэс, гүзээний өөхтэй хэсгийг давс эсвэл содатой усаар 20 минут сайтар үрж байх хэрэгтэй. Энэ нь илүү үр дүн өгөх болно.

7. Эрт унтаж амраад өглөө эрт сэрж байх хэрэгтэй. Ингэснээр бие сэргэг байж, бодисын солилцоо сайжирч турах үр дүнг эрчимжүүлнэ. Ингэснээр хоол боловсруулах ажиллагааг идэвхжүүлж өөхийг шатаадаг байна.

Хэрвээ та дээрх горимыг сайн мөрдөж хооллолтондоо анхаарч чадвал 1 сарын дараа гэхэд л үр дүн нь мэдэгдэх болно. Танд амжилт хүсье.

1000 jor.mn

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …