АМГ-ын Кадастарын дарга Н.Чинбаатар АТГ-т юуны учир шалгагдаж байна вэ

ashigt     АМГ-ын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар, хуулийн хэлтсийн дарга С.Дашдаржаа нарыг 108 лицензийн хэрэгт буруутган АТГ-аас шалгаж байна. Уг нь бид өнгөрсөн тавдугаар сард энэ хэргийн талаар хангалттай мэдээлж байсан.

Тодруулбал Ашигт малт­малын газраас 2010 онд олгосон  хайгуулын 145 тус­гай зөвшөөрлөөс 91-ийг нь буруу замаар олгосон байна гэж үзээд  Авлигатай тэмцэх газраас шалгаж эхлээд байсан юм. Үүнээс хамгийн их ан­хаарал татсан зүйл нь 91 хайгуулын лицензийн хэрэгт Нийслэлийн захиргааны хэр гийн шүүгчдийг татан шал­гаж байгаа гэх хэрэг ний­­­­гэмд нэлээд дуулиан дагуулсан юм. Учир нь АМГ-ынхан 2010, 2011 онд сонгон шал­га­руу­лалтгүйгээр, хууль бу­­­­­­саар 108 тусгай зөв­шөө­рөл олгосон аж. Гэтэл удалгүй АМГ-аас 91 тусгай зөвшөөрлийг хүчингүй бол­гох шийдвэр гарч байсан байна.

Уг шийдвэрт эгдүүцсэн уул уурхайн компанийн эзэд Нийслэлийн Захиргааны хэр­гийн шүүхэд гомдол гаргаж байсан юм. Хамгийн гол нь тус шүүхийнхэн 91 тусгай зөв­шөөрлийг сэргээж, нэ­хэмж­лэгч талд ашигтай шийд­­­вэр гаргасныг  эх сурвалж ту­хайн үед өгүүлж байсан билээ.  Түүнчлэн АМГ-ын эрх бүхий албан тушаалтан болон уул уурхайн ком­панийн захирлууд, Нийс­лэлийн Захиргааны хэр­гийн шүүхийн шүүгч нар­тай холбоотой  асуудалд  эрүү­гийн хэрэг үүсгэн Улсын Ерөнхий прокурорын дэр­гэдэх Мөр­дөн байцаах ал­ба­ныхан ажлын хэсэг бай­гуулан шалгаж байгаад нэг үе нам гүм болсон юм. Тухайн үед холбогдох  алба­ны хүмүүс энэ хэргийг эрс няцаан үгүйсгэж байв.

Тэгвэл өнөөдөр дээрх нэр бүхий хоёр даргыг 108 тусгай зөвшөөрлийн жагсаалтад багтсан хайгуулын “ХВ-015177” дугаартай тусгай зөвшөөрлийг ашиглалтын зөвшөөрөл болгож бусдад шил­­жүүлсэн гэх хэрэгт бу­руутгагдаад байгаа юм.  Энэхүү хайгуулын тусгай зөвшөөрөл нь Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт байрладаг талбайнх юм. Уг нь энэ тусгай зөв­шөөрлийг гурван шатны шүүхээс  хүчингүй болгож байжээ.  Гэтэл  өнгөрсөн тавдугаар сард эл зөвшөөрлийг ашиг­лалтын  зөвшөөрөл болгон нэр бүхий компанид олгос­ноор уг дуулиан дэгджээ. Анх АМГ-аас 2009 онд дээрх компанид дугаар бүхий тоот дээр 960.33 га талбайд хайгуулын зо­риулалтаар олгож байсан тусгай зөвшөөрөл аж. Гэтэл АМГ-аас тус компанийн  анх хайгуул хийсэн тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгож мөн дээрх 960.33 га талбайн нэг хэсэгт нь буюу 350.13 га талбайд нь ашиглалтын зөвшөөрөл ол­госон аж.

Тиймээс тус компани Захиргааны хэргийн шүү­хэд гомдол гаргасан бай­на. Гэтэл Н.Чинбаатар За­хиргааны хэргийн шүүхэд дээрх компанийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрсөн утгатай тайлбарыг өгчээ. Учир мэдэх хүмүүсийн ярьж буйгаар хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалт бол­гохын тулд заавал Эрдэс баялагийн мэргэжлийн зөв­лөлийн хурлаар оруулдаг гэнэ. Өөрөөр хэлбэл тус газрын мэргэжлийн зөв­лөлийн хур­­­лаар хэлэл­цүүлэгт ороо­­­гүй гэсэн үг. Мэдээж Н.Чинбаатарын хашиж буй алба нь АМГ-т хамгийн их эрх мэдэл, эрэлттэй албан тушаал гэдгийг тус газар ажилладаг хүмүүс хэлж байсан юм.

Тухайлбал ашигт малт­­­малын хайгуулын бо­лон ашиглалтын тусгай зөв­шөөрлийг олгох, тусгай зөв­шөөрлийн хугацааг сун­гах, шилжүүлэх, барь­цаа­лах, цуцлах болон зураг зүйн бүртгэлд бүртгэх зэрэг ажлууд бүгд түүний гарын үсэгтэйгээр шийдэгддэг аж. Анх л Н.Чинбаатарыг ажлаа авч байх үед нь тус газрын албан хаагчид “Сувилагчийн сургууль  төгссөнийг нь мэдэх юм байна. Харин сувилагч хүн кадастарчин болж болдог байх нь” гэж байж. Уг нь энэ албан тушаалыг арвин туршлагтай нэлээд мэдрэмжтэй хүний хийх ажил гэдгийг олон хүн нотолж байсан. Учир нь кадастрын алба гэдэг нь дурын нэгэн эмч хүний хийгээд байх ажил биш.

 Товчхондоо рестораны зохион байгуулагч байсан хүн эл албанд хэр удаан тэсэхийг харах л үлдэх шив гэсэн яриа тухайн үед гарч байсан тухай бид мэдээлж байсан.Мэргэжлийн хүмүүсийн сонирхлыг татсан гол сэдэв нь мөнгө үнэртсэн газрын чухал албаны даргаар Н.Чинбаатарыг яагаад то­­милов гэдэг асуудал ч яриг­даж байв. Эзэндээ халтай эл албан тушаал өмнөх даргаа хүртэл аавынд мо­рилуулж байсан түүхтэй.

 Тэгэхээр энэ алба ямар их хэмжээний мөнгө олдог “чухал” болох нь ойл­гомж­той. Нэг жил хүрэхгүй хуга­цаанд Н.Чин­баатар дарга ийм хурдан “золигт” гарах байсан гэж үү гэх хүн ч байгаа юм. Ямартай ч хэрэг  хэр­хэхийг харах л үлдэх шив. Тэгэхээр  АМГ-ын Ка­дас­тарын дарга Н.Чинбаатар АТГ-т юуны учир шалгагдаж байна вэ.

Р.САРУУЛ

ӨГЛӨӨНИЙ СОНИН

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …